Saturday, January 31, 2009

Сумогийн ертөнц дэх шинэ дуулиан

Өчигдөр Токио хотын зугаа цэнгээний гэгдэх Роппонги дүүргийн нэгэн дуу чилэгийн студид нэгжлэг хийхэд олдсон 16 грамм марихуаны хэрэгт хөгжимчин Цутому Хирано болон жюүрёо зиндааны бөх Вакакирин нар холбогдон баривчлагджээ. 25 настай Вакакирины багш Огүрүма оякатаг ч мөн баривчилсан байна. Ноднин долдугаар сард орос бөх Ваканохогийн янжуураас 0,358 грамм марихуан илэрч бөөн шуугианы эхлэл болсон билээ. Үүнээс хоёр сарын дараа Оросын ах дүү Рохо, Хакурозан нар мөн марихуан хэрэглэсэн хэмээн шийтгэгдэн сумог орхиход хүрсэн. Хэдийгээр орос ах дүү өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, шүүхэд хандсан ч найдлага тун муутай байгаа. Гэвч Вакакирины мэдүүлэг зөвхөн өөрт нь бус бас Рохо, Хакурозан нарын хувь заяанд ч чухал нөлөө үзүүлж магадгүй гэж дүгнэж байна.

No comments: