Friday, March 27, 2009

Сумо-блог

Би нээх сумо бөх энтэр сонирхож шимтдэггүй л дээ. тэхдээ харийн оронд бяр чадлаасаа гадна хүн болж боловсрох чадвараараа тэмцэлдэж буй философийг нь ажиглах үүднээс, дээрээс нь эргэн тойрныхны шахалт шаардлагаар бөхчингүүдийн нэр усыг нь уншиж өгөх, ганц нэг мэхний тайлбар орчуулах /түлхэнгүүтээ шидэх, татаж унагаах, сэгсэрч дайрах гэх маягаар/ зэргээр хошуу дүрэхээс мултарч чаддаггүй болой. 
Гальт гүүглэдэж суугаад сумо бөхчүүдийн блог ранкингийг олж үзээд зарим нэгэнд сонирхолтой байж магад гэж бодлоо. Гадаад бөхчүүдээс Харүмафүжи , Котоошюү хоёр тэргүүлж явах шиг байна. Ер нь хүчтэй дайснаа хүндэлж чаддаг японууд мундаг улс шүү, тэр тал дээр сармагчин шинжээсээ хүн тал руугаа арай ойртсон гэхиймуу. Гадаад хүмүүс өөрсдийн гараар өөрсдийнхөө үгээр ингэж блог бичиж байгаад нь японууд бас олзуурхаж их дуртай байдаг болтой. бичиж байгаа хүн нь ч өөрсдөө үүнээс маш олон юмыг сурч, өөртөө наалдуулж шингээж авах нь ойлгомжтой. Асашёорюү аваргын блог байдаг боловч өөрөө биш менежер нь хөтөлдөг юм шиг байна. 

мэдээллийн эх: Сумо-блог