Thursday, February 4, 2010

Миний шүтээн - Дагваа

Сумогын 68 дахь их АВАРГА Асашёорюү ДАГВАДОРЖ-ын зодсон хүн нь ХЯТАД хүн юм байна. Японы иргэн болсон хятад "ЧИНИЙ СҮР ХҮЧ БОЛ БИДНИЙ ЭХ НУТГИЙН СҮР ХҮЧ ШҮҮ" гэж хэлсэн гэнэ. Тэгээд АВАРГА бид нар ХЯТАД биш чамайг гүүрэн дээр аваачиж дүүжилж ална муу ХУЖАА гээд цохичихсон юм байна.




















-1997 он. Асашёорюү 17 настайдаа Японы үндэсний спорт болох сумо бөхөөр хичээллэж, дунд сургуулиа тэнд төгсөхөөр арлын орныг зорьжээ.

-1999 он. Асашёорюү “Вакамасату” буюу одоогийн “Такасаго” дэвжээний бөх боллоо. Тэр ердөө гурван тэмцээний дараа Макүшита зиндаанд барилдах болж, улмаар Жонидан, Санданмэ зиндааны тэмцээнүүдэд түрүүлжээ.

-2000 он долдугаар сар. Макүшита зиндаанд түрүүлснээр Кёкюшүзан, Кёкүтэнхо хоёрын дараах Монголын гурав дахь сэкитори /цолтой бөх/ болсон байна.

-2001 оны Тавдугаар сар. Асашёорюү жюүрёо зиндааны хоёрхон тэмцээнд барилдаад Макүүчи буюу сумогийн хамгийн дээд зиндааны бөх болов. Тэр 20 настайдаа комосүби цол хүртлээ.

-2002 оны нэгдүгээр сар. Асашёорюү сэкиваки цолны эзэн болов.

-2002 оны есдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн холбоо Монголын гурав дахь секиторид озэки цол олгохоор шийдвэрлэлээ.

-2002 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү Д.Дагвадорж 22 настайдаа анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж, Эзэн хааны цом хүртсэн анхны Монгол бөх болов.

-2003 оны нэгдүгээр сар. Сумо бөхийн дээд зиндаанд хоёр дараалан түрүүлснээр ёкозуна цол хүртсэн Монголын анхны, гадаадын гурав дахь сумоч боллоо.

-2003 оны гуравдугаар сар. Ёкозуна цолтойгоор анхны башёдоо барилджээ.

-2004 оны наймдугаар сарын 19. Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Их аварга хуримаа хийлээ. Асашёорюү Д.Дагвадорж, түүний гэргий Г.Тамир нарын Монголд болсон хуриманд олон зуун зочин уригдав.

-2004 он. Их аварга Д.Дагвадорж жилийн зургаан башёгийн тавд нь түрүүлэв. Тэрээр таван башёгийн хоёрт нь нэг ч удаа өвдөг шороодоогүй байна.

-2005 оны 11 сар. Их аварга Асашёорюү Кюүшю башёд түрүүлж, 15 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэн төдийгүй сумогийн түүхэнд гурван дээд амжилт тогтоов. Тэрбээр нэг жилийн зургаан башёд ганцаараа түрүүлсэн анхны сүмоч болсны сацуу нэг жилд 83 ялалт авч, өмнө нь энэ амжилтад эзэн сууж байсан ёкозүна Китаноумигийн /1978 оны тэмцээнүүдэд нийт 82 давсан/ рекордыг эвдэн, долоон башё дараалан түрүүлсэн анхны сумоч боллоо.

-2007 оны нэгдүгээр сар. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр их аварга Асашёорюүг даваагаа мөнгөөр худалдаж авдаг гэсэн дуулиан дэгдсэн Шүүхээс түүнийг гэм буруугүй болохыг нотолж, худал мэдээлэл гаргасан сонины редакцид хариуцлага ногдуулав.

-2007 оны долдугаар сар. Мэргэжлийн сумо бөхийн 21 башёд түрүүлээд байсан их аварга Асашёорюүг намрын тойргийн тэмцээнд оролцоогүй атлаа Монголд ирж, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтод оролцлоо хэмээх шалтгаанаар Сумо бөхийн холбоо их аваргын хоёр башёд барилдах эрхийг нь хасч, гэрийн хорионд байх шийтгэл хүлээлгэв.

-2007 оны 9-11 сар. Тэрбээр Сумо бөхийн холбооноос өөрт нь оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч, хоёр сарын хугацаанд гэрийн хорионд байсан ба энэ хугацааг өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт өнгөрүүлсэн юм.

-2008 оны нэгдүгээр сар. Шийтгэлийн улмаас хоёр башё өнжсөн их аварга Асашёорюү сумод эргэн ирлээ. Тэр энэ сарын тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлөсөн юм.

-2008 оны гуравдугаар сар. Их аварга мэргэжлийн сумогийн дэвжээн дэх ээлжит ялалтаа байгууллаа. Энэ ялалт түүнд Эзэн хааны цомыг 22 дахиа хүртэх боломж олгосон юм.

-2008 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү бэртлийн улмаас энэ сарын барилдааныг өнжлөө.

-2009 оны нэгдүгээр сар. Өмнөх тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн их аварга Д.Дагдадорж дөрвөн башёгийн дараа дахин дээд зиндаанд түрүүлж, 23 дахь удаагаа эзэн хааны цомын эзэн боллоо.

-2009 оны есдүгээр сар. Асашёорюү мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 24 дэх удаагаа түрүүлснээр домогт Китаноуми аваргын амжилттай эн зэрэгцэж, түүхэн амжилтын гуравдугаарт бичигдлээ.

-2010 оны нэгдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү энэ оны эхний башёг 13 даваатайгаар тэргүүлж, 25 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдэж, домогт Тайхо /32/, Чиёнофүжи /31/ нарын түүхэн рекордыг эвдэх итгэл найдвар төрүүлсэн юм. Өнөөдөр түүний хувьд хамгийн сүүлчийн тэмцээн болж үлдээд байгаа 2010 оны кюүшю башёгийн сүүлийн өдөр /нэгдүгээр сарын 24/ тэрбээр ёкозуна Хакухотой барилдан, өвдөг шорооджээ.

-2010 оны хоёрдугаар сарын 05. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн домогт аварга Асашёорюү Акинори гадны хүчин зүйлийн нөлөөгөөр зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэн нь Сумогийн түүхэнд дэгдсэн шинэ дуулиан байлаа.