Friday, November 28, 2008

Монголын сумочдоос мэргэжлийн сумогийн гурав дахь “Озэки” цолтон төрлөө

Мэргэжлийн сумогийн энэ 11-р сарын “Кюүшюү” башёд амжилттай барилдаж, 13 даваа,2 унаатайгаар их аварга Хакухо Даваажраглтай тэнцэн нэмэлт барилдаан хийж, үзүүрлэсэн “Исэ гахама” дэвжээний сумочин “Ама Бямбадоржид Японы сумо бөхийн холбооноос мэргэжлийн сумогийн дээрээсээ хоёр дахь болох “Озэки” цолыг олгосныг өчигдөр албан ёсоор зарлалаа. “Ама” бямбадорж мэргэжлийн сумогийн түүхэнд 50 дахь,Монголын сумочдын хувьд “Озэки” цол хүртсэн гурав дахь сумочин болж байгаа юм. Түүнчлэн “Ама” Бямбадорж “Озэки” цолыг хүртсэн гадаадын долоо дахь сумочин боллоо. “Ама” Бямбадоржийн дэвжээ солигдсон тул “Ама” маань 2009 оны 1-р сарын “Хару” башё”-гаас эхлэн “Харумафүжи” хэмээх шинэ нэртэйгээр барилдах болоод байгаа билээ. “Ама” Бямбадорж бие жижиг болов ч, хурд,мэхний хүчээр бахдам амжилт үзүүлж,”Озэки” хэмээх өндөр цолыг хүртсэн байна. Шинэ “Озэки” “Ама” Бямбадорж 2001 оноос мэргэжлийн сумогийн дэвжээнд хөл тавьж барилдах болсны дээр мэргэжлийн сумогийн “Дээд” буюу “макүүчи” зиндаанд 2004 оноос барилдаж эхэлсэн түүхтэй юм. Өдгөө 24 настай,129 кг жинтэй “Озэки” “Ама” Бямбадорж улам амжилттай барилдахаа цол хүртэх үеэрээ илэжрхийлсэн байна.