Showing posts with label Кайо. Show all posts
Showing posts with label Кайо. Show all posts

Sunday, February 1, 2009

Озэки Кайо эмнэлэгт хэвтжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 2009 оны анхны тэмцээн болох хацү башё өндөрлөсний дараах өдөр озэки Кайо эмнэлэгт хэвтсэн гэдгээ мэдэгдлээ. 36 настай озэки Кайо мухар олгойн хурц үрэвсэл байж магадгүй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Эзэн хааны цомын таван удаагийн эзэн озэки Кайо гурван долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэнэ. Тэрбээр өнгөрсөн башёг найман даваа, долоон унаатай өндөрлүүлж, цолоо амжилттай хамгаалсан билээ.

Wednesday, January 7, 2009

Кайо цолоо хамгаалж чадахгүй бол….

Баруун жигүүрийн Озэки Кайо өнгөрсөн кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд гэмтлийн улмаас башёг орхисон. Башёг орхих болсон мэдэгдэлтэй нь зэрэгцэн 36 настай Озэки Кайо он гараад зодог тайлах нь гэсэн шуугиан дэгдсэн. Харин Озэки Кайо ямар нэгэн тайлбар өгөхгүй өдий хүрсэн. Тэрээр өнгөрсөн бямба гаригаас эхлэн Хацү башёгийн бэлтгэлдээ албан ёсоор орсноо мэдэгдлээ. Кайо “Миний баруун гарын гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Хацү башёд цолоо хамгаалж чадахгүй бол зодог тайлах бодолтой байна” гэдгээ хэвлэлийнхнээс нуусангүй.