Wednesday, July 14, 2010

sumo live

live sumo

Дараалсан ялалтын цуваа

2010.07.11-нд эхэлсэн башёд үзэгчдийн анзаарч харахыг хүсч буй зүйлийн нэг нь ёкозүна Хакүхогийн дараалсан ялалтын цуврал хэд хүртэл үргэлжлэх вэ гэсэн асуулт. Сүүлийн хоёр тэмцээнд дараалан өвдөг шороодолгүй түрүүлсэн тэрбээр Нагоя башёгийн эхний гурван өдөр ялснаар 35 дараалан давж, ах аварга Асашёорюүгийнхаа рекордтой зэрэгцэв. Ингэхдээ тэр Дагваа аваргын дэвжээний бөх Асасэкирюү Б.Дашнямыг орхисон юм. Хакүхо аварга өнөөдөр Оросын сүмоч Араныг ялбал Фүтабаяма аваргын 69, Чиёнофүжи ёкозүнагийн 53, Тайхо аваргын 45 дараалсан ялалтын дараа дөрөвдүгээрт орох амжилтыг дангаараа эзэмшиж эхэлнэ.

Tuesday, March 9, 2010

TIME Asia: Азийн баатар 2003. "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоосон нь буюу Долгорсүрэнгийн Дагвадорж"


Тийм ээ, Тайм сэтгүүл 22-хон настай нэгэн монгол хөвгүүнийг Азийн баатар хэмээн өргөмжилж дараахь нийтлэлийг хэвлэж байлаа. Сумогийн тавцанд Асашорюү гарч ирснээр Цахим өртөөгөөр дүүрэн сенсааци болж Солонгосын Билгээ маань сумогийн тайлбарыг нүдэнд харагдтал тайлбарлаж, дэлхий даяар тархан суусан бид нүдээр үзсэн мэт баярлаж суудаг, дараа нь banzuke.com-оор сумогийн барилдаан үзэж монгол бөхчүүдийн ид хаваар бахархдаг байв. Чухамдаа ёкозүна Дагвадорж зодог тайлах тухай мэдээг сонсоод энэ талаар хэлэлцэж буй хүмүүсийн яриаг сонирхон сонссон билээ. Цахим өртөөгөөр ч энэ талаар нэлээдгүй шуугиан болж амжив.

Thursday, February 4, 2010

Миний шүтээн - Дагваа

Сумогын 68 дахь их АВАРГА Асашёорюү ДАГВАДОРЖ-ын зодсон хүн нь ХЯТАД хүн юм байна. Японы иргэн болсон хятад "ЧИНИЙ СҮР ХҮЧ БОЛ БИДНИЙ ЭХ НУТГИЙН СҮР ХҮЧ ШҮҮ" гэж хэлсэн гэнэ. Тэгээд АВАРГА бид нар ХЯТАД биш чамайг гүүрэн дээр аваачиж дүүжилж ална муу ХУЖАА гээд цохичихсон юм байна.




















-1997 он. Асашёорюү 17 настайдаа Японы үндэсний спорт болох сумо бөхөөр хичээллэж, дунд сургуулиа тэнд төгсөхөөр арлын орныг зорьжээ.

-1999 он. Асашёорюү “Вакамасату” буюу одоогийн “Такасаго” дэвжээний бөх боллоо. Тэр ердөө гурван тэмцээний дараа Макүшита зиндаанд барилдах болж, улмаар Жонидан, Санданмэ зиндааны тэмцээнүүдэд түрүүлжээ.

-2000 он долдугаар сар. Макүшита зиндаанд түрүүлснээр Кёкюшүзан, Кёкүтэнхо хоёрын дараах Монголын гурав дахь сэкитори /цолтой бөх/ болсон байна.

-2001 оны Тавдугаар сар. Асашёорюү жюүрёо зиндааны хоёрхон тэмцээнд барилдаад Макүүчи буюу сумогийн хамгийн дээд зиндааны бөх болов. Тэр 20 настайдаа комосүби цол хүртлээ.

-2002 оны нэгдүгээр сар. Асашёорюү сэкиваки цолны эзэн болов.

-2002 оны есдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн холбоо Монголын гурав дахь секиторид озэки цол олгохоор шийдвэрлэлээ.

-2002 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү Д.Дагвадорж 22 настайдаа анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж, Эзэн хааны цом хүртсэн анхны Монгол бөх болов.

-2003 оны нэгдүгээр сар. Сумо бөхийн дээд зиндаанд хоёр дараалан түрүүлснээр ёкозуна цол хүртсэн Монголын анхны, гадаадын гурав дахь сумоч боллоо.

-2003 оны гуравдугаар сар. Ёкозуна цолтойгоор анхны башёдоо барилджээ.

-2004 оны наймдугаар сарын 19. Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Их аварга хуримаа хийлээ. Асашёорюү Д.Дагвадорж, түүний гэргий Г.Тамир нарын Монголд болсон хуриманд олон зуун зочин уригдав.

-2004 он. Их аварга Д.Дагвадорж жилийн зургаан башёгийн тавд нь түрүүлэв. Тэрээр таван башёгийн хоёрт нь нэг ч удаа өвдөг шороодоогүй байна.

-2005 оны 11 сар. Их аварга Асашёорюү Кюүшю башёд түрүүлж, 15 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэн төдийгүй сумогийн түүхэнд гурван дээд амжилт тогтоов. Тэрбээр нэг жилийн зургаан башёд ганцаараа түрүүлсэн анхны сүмоч болсны сацуу нэг жилд 83 ялалт авч, өмнө нь энэ амжилтад эзэн сууж байсан ёкозүна Китаноумигийн /1978 оны тэмцээнүүдэд нийт 82 давсан/ рекордыг эвдэн, долоон башё дараалан түрүүлсэн анхны сумоч боллоо.

-2007 оны нэгдүгээр сар. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр их аварга Асашёорюүг даваагаа мөнгөөр худалдаж авдаг гэсэн дуулиан дэгдсэн Шүүхээс түүнийг гэм буруугүй болохыг нотолж, худал мэдээлэл гаргасан сонины редакцид хариуцлага ногдуулав.

-2007 оны долдугаар сар. Мэргэжлийн сумо бөхийн 21 башёд түрүүлээд байсан их аварга Асашёорюүг намрын тойргийн тэмцээнд оролцоогүй атлаа Монголд ирж, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтод оролцлоо хэмээх шалтгаанаар Сумо бөхийн холбоо их аваргын хоёр башёд барилдах эрхийг нь хасч, гэрийн хорионд байх шийтгэл хүлээлгэв.

-2007 оны 9-11 сар. Тэрбээр Сумо бөхийн холбооноос өөрт нь оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч, хоёр сарын хугацаанд гэрийн хорионд байсан ба энэ хугацааг өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт өнгөрүүлсэн юм.

-2008 оны нэгдүгээр сар. Шийтгэлийн улмаас хоёр башё өнжсөн их аварга Асашёорюү сумод эргэн ирлээ. Тэр энэ сарын тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлөсөн юм.

-2008 оны гуравдугаар сар. Их аварга мэргэжлийн сумогийн дэвжээн дэх ээлжит ялалтаа байгууллаа. Энэ ялалт түүнд Эзэн хааны цомыг 22 дахиа хүртэх боломж олгосон юм.

-2008 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү бэртлийн улмаас энэ сарын барилдааныг өнжлөө.

-2009 оны нэгдүгээр сар. Өмнөх тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн их аварга Д.Дагдадорж дөрвөн башёгийн дараа дахин дээд зиндаанд түрүүлж, 23 дахь удаагаа эзэн хааны цомын эзэн боллоо.

-2009 оны есдүгээр сар. Асашёорюү мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 24 дэх удаагаа түрүүлснээр домогт Китаноуми аваргын амжилттай эн зэрэгцэж, түүхэн амжилтын гуравдугаарт бичигдлээ.

-2010 оны нэгдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү энэ оны эхний башёг 13 даваатайгаар тэргүүлж, 25 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдэж, домогт Тайхо /32/, Чиёнофүжи /31/ нарын түүхэн рекордыг эвдэх итгэл найдвар төрүүлсэн юм. Өнөөдөр түүний хувьд хамгийн сүүлчийн тэмцээн болж үлдээд байгаа 2010 оны кюүшю башёгийн сүүлийн өдөр /нэгдүгээр сарын 24/ тэрбээр ёкозуна Хакухотой барилдан, өвдөг шорооджээ.

-2010 оны хоёрдугаар сарын 05. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн домогт аварга Асашёорюү Акинори гадны хүчин зүйлийн нөлөөгөөр зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэн нь Сумогийн түүхэнд дэгдсэн шинэ дуулиан байлаа.

Sunday, January 24, 2010

Тайхо 32, Чиёнофүжи 31, Асашёорюү 25

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авлаа. Тэрбээр башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар тэргүүлэх нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай барилдаж, ёритаоши мэхээр өвдөг шороодсоноор 13 даваа, хоёр унаатайгаар 2010 оны тэргүүн башёг үдлээ. Харин хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдсан их аварга Хакухогийн тухайд 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Хацү башёд макүүчи буюу дээд зиндаанд манай 12 бөх зодоглосноос баруун жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадорж сүүлийн өдөр Болгарын озэки Котоошютай барилдаж, сукуинагэ мэхээр унаснаар таван унаатай болж, 10 даваа, таван унаатайгаар башёг дуусгалаа. Харин комүсүби Какурюү М.Ананд өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давсан боловч долоон даваатайгаар 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлж чадсангүй. Манай бусад бөхчүүдийн тухайд маэгаширагийн таваас босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ нар найман даваа, долоон унаатай, харин Моконами Г.Базарсад /М11/ болон Асасэкирюү Б.Дашням /М8/ нар зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Шотэнро Д.Нямсүрэн /М9/, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ нар башёгийн туршид гурван даваа авснаар ирэх гуравдугаар сарын хару башёд жюүрё зиндаанд барилдах болж байна. Дээд зиндаанд зодоглосон манай бөхчүүдээс Токитэнкү А.Хүчитбаатар ес дэх өдрийн барилдааны дараа башёг орхисон билээ.

Хацү башёгийн бас нэгэн онцлог гэвэл сэкиваки цолтойгоор барилдсан Чиётайкай зодог тайлж, харин озэки Кайо макүүчи зиндаанд 814 давж, түүхэн амжилтыг шинэчилсэн явдал байлаа.

Ийнхүү их аварга Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 25 дахиа түрүүлснээр 32 түрүүлсэн их аварга Тайхо, 31 түрүүлсэн Чиёнофүжи нарын амжилтын дараагаар буюу түрүүлсэн тоогоороо гуравдугаарт бичигдэх боллоо.

Асашёорюү Д.Дагвадорж 25 дахь түрүүгээ авах нь тодорхой боллоо




Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Баруун жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржтой учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр давснаар 13 дахь даваагаа авч, маргаашийн барилдаанд их аварга Хакуход өвдөг шороодсон ч хацү башёд тэргүүлэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү ийнхүү макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авсан юм.
Харин зүүн жигүүрийн манлай бөх их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд энэ өдөр Болгарын озэки Котооюштай барилдаж, уватэнагэ мэхээр давснаар башёгийн 11 дэх даваагаа авсан. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд маэгаширагийн зургаад эрэмбэлэгдсэн Аминишикитэй учраа тааран барилдаж, цүкиотоши мэхээр унаснаар найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлэх боломжгүй болсон бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ зүүн жигүүрийн комүсүби Котошогикүг ёрикири мэхээр давж, найман даваатай боллоо. Мөн энэ өдөр баруун жигүүрийн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Моконами Г.Базарсад кубинагэ мэхээр Точиозанг давснаар зургаан даваа, найман унаатай болсон юм. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүд харамсалтай нь өнөөдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Тодруулбал, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Тоёохибикитэй, Шотэнро Д.Нямсүрэн /М9/ Тосаюүкататай, Хакуба А.Өнөржаргал /М/4 Хомашотой, харин Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Котокасугатай тус тус оноолт тааран барилдсан боловч өрсөлдөгчдөдөө өвдөг шороодлоо.

Хакухо Даваажаргалын 500 дахь ялалт

Аварга Хакухо озэки Котоошюгаар 500 дахь ялалтаа авлаа.

-2010.01.22-ны тойм-

Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржид унаж, хоёр унаатай болсон их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн озэки Кайотой барилдаж, ошидаши мэхээр өвдөг шороодсоноор гурван унаатай боллоо. Озэки Кайогийн хувьд ийнхүү мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 813 дахь ялалтаа авсан юм. Харин өнөөдрийн барилдаанд их аварга Асашёорюү Д.Дагвадорж Болгарын озэки Котоошютай учраа тааран барилдаж, кайнахинэри мэхээр өрсөлдөгчөө давснаар башёгийн 12 дахь даваагаа аваад байна. Их аварга Асашёорюү маргаашийн барилдаанд озэки Харумафүжитэй барилдах бөгөөд хэрэв давсан тохиолдолд хацү башёд түрүүлэх нь тодорхой болно. Харин Хакухо аваргын тухайд маргаашийн барилдаанд озэки Котоошютай хүч үзнэ.

Өнөөдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи, Асасэкирюү, Кёкүтэнхо, Тамаваши нарын бөхчүүд өрсөлдөгчөө давж, даваагаа ахиулсан бол комүсүби Какурюү, Хакуба, Шотэнро, Коорюү, Моконами нар өвдөг шороодсон. Озэки Харумафүжи Д.Бямбадоржийн тухайд 13 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Какизоэтэй барилдаж, ошидаши мэхээр давсан бол Асасэкирюү Б.Дашням /М8/ Такэказэг хатакикоми мэхээр, харин Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ ёрикири мэхээр Шимоториг давлаа. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил ОХУ-ын бөх Арантай хүч үзэж, котэнагэ мэхээр өрсөлдөгчөө давснаар 50-иас дээш хувийн амжилтаа хийсэн юм.

Sunday, January 3, 2010

Хакухо оны манлай сумоч

Японы “Хоочи” сонины газраас 52 дахь жилдээ оны тэргүүн сумочийг тодрууллаа. Улирч байгаа онд 90 барилдааныхаа 86-д нь ялж, гурван тэмцээнд түрүүлэн, нөгөө гуравт нь нэмэлт барилдаанд ялагдсан ёкозүна Хакүхо тус сонины нэрэмжит шагналын эзнээр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа. 12-р сарын 23-нд болсон санал асуулгаар санал нэгтэйгээр ёкозүна Хакүхог сонгосон бөгөөд шагналыг нь ирэх оны 1-р сарын 10-нд Хацү башёгийн эхний өдөр олгох гэнэ. Энэ үеэр ёкозүна Хакүхо “2009 оны бүх тэмцээнд 14 болон түүнээс дээш ялсан анхны сумоч болжээ.