Wednesday, March 11, 2009

Ө.Тамир: Мөөеөг олимпиос медаль аваад ирэхэд би тосохоосоо ичээд сургуулийнхаа үдэшлэгт явчихаж билээ

Бөхийн түүхэнд аав, хүү хоёр аварга байгаагүй хэмээн Монголчууд төдийгүй Япончууд шагшин магтдаг. Энэ хэн болохыг уншигчид сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. "Хань" булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамирыг урилаа.

Monday, March 9, 2009

Фантаро хочтой Асашёорюү

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж гуравдугаар сарын Харү башёгийн бэлтгэлээ Осакад хийж байгаа билээ. Тэрбээр бэлтгэлээ түр завсарлан уржигдар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Токио хотноо болсон “Shibuya Girls Collection” загварын шоунд оролцжээ.
Шоунд их аварга маань ахлах ангийн хүүхдийн дүрэмт хувцас өмсөж загвар үзүүлсэн аж. Түүнчлэн саяхан “Fanta” ундааны сурталчилгаанд оролцож, зургаа авахуулсан юм байна. Ийнхүү рекламд зураг авахуулснаас хойш япон багачууд түүнийг үлгэрийн баатар Кэнтаротойгоо адилтган “Фантаро” хэмээн нэрлэх болжээ.Их аварга Асашорюү Кока-Кола компанийн Фанта ундааны цуврал сурталчилгаанд тоглож, гэрээнийхээ хүрээнд Шибүяд болсон загварын шоунд хүртэл оролцоод авсан билээ.
Уг цуврал рекламанд Монголоос шилжиж ирсэн, 13 настай дунд сургуулийн сурагч Фантаро-гийн дүрийг аварга маань бүтээдэг.
"Үнэндээ Фантаро бол сайн хүн юм шүү дээ" - Рекламны гол консепт нь энэ. Далд утгаараа үргэлж элдэв хэл амны бай болж байдаг Дагвааг маань сайн хүн юм шүү гэсэн мессежийг япончуудад өгч чадаж байгаа гэж хэлж болно, доорх рекламуудыг үзсэн япончууд Дагваад хандах хандлага нь сайжирч байгаа бололтой. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, эсвэл Сүмогийн холбоо, Ёкозүнагийн зөвлөлөөсөө шүүмжлэлээр бөмбөгдүүлэх үед нь түүнийг өмөөрч буй япон хүнтэй их тааралдах болсон нь энэ рекламны нөлөө ч байж магадгүй.

Энэ оны 1 сарын тэмцээнд муу барилдвал зодог тайлж магадгүй гэсэн яриа тархсан хүнд нөхцөлд түрүүлсэн нь бүгдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Асашорюүгийн сүмод дуртай байдал, цөхрөлгүй тэмцэгч чанар, зорилгодоо хүрэх тэмүүлэл нь Япончуудад арай гэж ойлгогдсон гэж хэлж болох юм.

Энэ Ням гаригт Оосака хотноо Хаврын тэмцээн эхлэх гэж байна. Их аваргадаа амжилт хүсье.

Mongolian yokozuna Asashoryu recently debuted as a fashion model, and a cosplayer to boot, waddling down the catwalk in support of Fanta sales.

In the event, called Shibuya Girls Collection, and held at Yoyogi National Gymnasium, Asashoryu modeled a typical Prussian cadet uniform, the standard for Japanese boys, much to the delight of the 20,000 crowd, most of them female teenagers.

yokozuna.jpg

Dancing on stage with the other models, his task of modeling a school uniform is a marketing move for Fanta, as this sort of material features in their Japanese line of TV commercials. He appears as “Fantaro (13)”:

Asashoryu was clearly excited with the attention, stating “this tension is kind of new to me”.

But whilst he is happy with his new role, some sports newspapers are clearly not, lambasting him after he skipped training for the upcoming Spring Grand Sumo tournament.Taking large amounts of money to promote soft drinks is of course ok.

The Fanta commercials themselves have always been associated with school; this one parodies the old Japanese drama series, Sannen B-gumi Kinpachi-sensei: