Sunday, September 13, 2009

Аки башё өнөөдөр эхэллээ.


Есдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд үргэлжлэх Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу аки башё өнөөдөр эхэллээ.Aки башёд манай есөн бөх зодоглох юм. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдах ёкозуна Хакухо М.Даваажаргал өнөөдөр комүсүби Аминишикитэй, харин баруун жигүүрийн тэргүүн манлайд бичигдсэн ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж зүүн жигүүрийн комүсүби Барутотой хүч үзэхээр оноолт таарчээ. Озэки Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Миябияматай барилдах бол өнгөрсөн башёд амжилттай барилдаж, маэгаширагийн хоёрт бичигдсэн Шотэнро Д.Нямсүрэн озэки Кайотой, баруун жигүүрийн маэгаширагийн хоёроос босч барилдах Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Чиётайкай нартай оноолт таарч барилдана. Мөн маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Какүрюү М.Ананд Тоёоношиматай, Токитэнкү А.Хүчитбаатар Гоэйдотой, харин Асасэкирюү Б.Дашням Такэказэтэй барилдахаар оноолт таараад байна. Өнгөрсөн нагоя башёгоос эхлэн макүүчи зиндаанд дэвшин барилдаж буй Моконами Г.Базарсадын хувьд эхний өдрийн барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн наймд бичигдсэн Шимоторитой учраа таарч барилдах юм.