Saturday, January 17, 2009

Хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан

Хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдааны бичлэг 2009 оны 1-p сарын 16

Friday, January 16, 2009

Кокугикан ордонд очиж, Асашёорюүг хорооно...

Монголын хүчит аварга Асашёорюүг айлгах зорилгоор “Кокугикан ордонд очиж, Асашёорюүг хорооно” хэмээн заналхийлж байсан япон эр 3 хоног хүлээсний эцэст өөрөө буруугаа хүлээхээр цагдаагийн газар очжээ. Айлгах гэсэн хүн нь нэг ч ялагдахгүй болохлоор тэвчээр нь алдарч бууж өгчээ. Тодорхой тайлбарыг 15 цагаас үндэсний олон нийтийн телевизээр сонирхно уу.

Arrest over sumo champion Asashoryu death threats

TOKYO: Japanese police arrested a man Thursday on suspicion of threatening to kill top sumo wrestler Asashoryu.

The Tokyo Metropolitan Police said Chiharu Takahashi, 29, allegedly posted a death threat on the popular Japanese Internet forum 2channel from his home computer on Sunday, the opening day of the New Year Grand Sumo Tournament.

The threat said "Coming to Ryogoku to kill Asashoryu," a police spokesman said on condition of anonymity, citing department policy. Ryogoku Kokugikan in Tokyo is Japan's main sumo venue. The threat prompted police to tighten security at the venue.

Mongolian Asashoryu was unaware of the threat at the time, defeating his opponent Sunday. The 28-year-old popular sumo champion remained unbeaten in the tournament with 5-0 record Thursday.

The suspect was quoted as telling investigators that he had been disgusted with Asashoryu's behavior as a grand champion and posted the message for fun, according to Kyodo News agency. The police spokesman declined to confirm the report.

Asashoryu, the subject of recent retirement speculation, has reached the rank of yokozuna, the highest in the sport.

He had previously been the first yokozuna ever suspended, when it was revealed he participated in a football game in Mongolia despite citing injury to skip tournaments. Asashoryu had also been criticized for not living up to the behavioral standards of a sumo champion in a sport associated closely with Japanese traditional culture.

Энэ сарын 11-ний өдөр “Кокугикан ордонд очиж, Асашёорюүг хорооно” хэмээн заналхийлж байсан этгээдийг Японы цагдаа нар илрүүлж чадлаа. Тэр хүн нь эдийн засгийн хямралын улмаас ажилгүй болж, бухимдсан 29 настай, Хоккайдо арлын оршин суугч байсан гэнэ.
Өнгөрсөн ням гаригт интернэтээр их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг заналхийлсэн мессеж байгаа талаар цагдаа нарт анхааруулга ирсэн бөгөөд цагдаа нар их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн харьяалагддаг “Такасаго” дэвжээнд нэмэлт эргүүл гаргаж, хамгаалалтаа чангатгаад байсан юм. Их аваргыг ална хэмээн заналхийлсэн залуу нь Монголын их аварга Д.Дагвадоржийг эдийн засгийн хямралын үеэр Японы хоолноос хороож байна хэмээн дургүйцэж байсан бөгөөд цагдаа нар түүнийг байцаан шалгаж байна.

Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаан

Хацү башёгийн тав дахь өдрийн барилдааны бичлэг 2009 оны 1-p сарын 15

MNB




Ялалт

Удаан хүлээлгэсний эцэст өнөөдөр ялалт авчирлаа. Цаашид хичээгээрэй!


Thursday, January 15, 2009

Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан

Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны бичлэг 2009 оны 1-p сарын 14

Wednesday, January 14, 2009

Хацү башё 2009 монгол бөхчүүл

last updated - December 24
Makuuchi
East Yokozuna Hakuho
West Yokozuna Asashoryu
East Ozeki Harumafuji
West Maegashira #1 Kyokutenho
East Maegashira #8 Asasekiryu
West Maegashira #8 Kakuryu
East Maegashira #10 Tokitenku
East Maegashira #13 Tamawashi
West Maegashira #13 Koryu

Juryo
East #1 Shotenro
East #7 Hoshihikari
West #12 Mokonami
East #14 Hakuba

Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан

Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдааны бичлэг 2009 оны 1-p сарын 13

Асашюёорюүг заналхийлсэн нь анхных биш

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Ёкозүна Асашёорюүг заналхийлсэн талаар дэлхийн шилдэг мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Тайвань зэрэг Асашёорюүгийн талаар мэдээллийг цацаж байна. “Хацү башё” эхэлсэн өдөр их аварга япончуудын итгэлийн од болсон Комүсүби Кисеносатотой оноолт таарсан. Их аварга түүнийг давсны дараахан 17:45 цагийн үед “Channel2” хэмээх сайтад “Рёогокү Кокүгикан” ордонд очиж Асашёорюүг хөнөөх болно” хэмээн бичсэн байж. Тэрхүү мэдээллийн дагуу цагдаа нар сумогийн ордонд очиход аварга аль хэдийнэ дэвжээ рүүгээ явсан байжээ. Одоогоор цагдаа нар сумогийн ордон болон, “Такасаго” дэвжээг хамгаалалтад аваад байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгджээ. Сумогийн холбооны аюулгүй байдал эрхэлсэн Томозүна “Рёогокү Кокүгикан” ордны эргэн тойрон, хамгийн урд эгнээний үзэгчдийн суудлуудад цагдаа нар хамгаалалтаа байрлуулсан. Цагдаа, хамгаалалтын ажилтнууд сумогийн барилдаан дуусах хүртэл байнгын эргүүл хийж байгаа” гэж мэдэгдлээ. Харин Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо, Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж нар албан ёсны хариулт өгөөгүй байна. 2003 онд түүнийг Ёкозүна болсны дараа сүрдүүлэг ирж байжээ. Энэ талаар түүний ах Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа. -Асашёорюүгийн амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл гарсан. Та мэдсэн биз дээ? -Мэдсээн. Харин ийм юм болчихсон байна. Монголын бөхчүүдийг хүч түрэн сумогийн дэвжээг эзэгнэж байгаа болохоор тэгж байгаа юм байлгүй дээ. -Та өөртэй нь холбоо барив уу. Юу гэж байх юм? -Холбоо барьсан. Сонсонгуутаа л ярьсан. Эндээс бие хамгаалагч авах уу гэсэн чинь “Хэрэггүй ээ. Санаа зоволтгүй. Гайгүй байлгүй дээ” гэж байна лээ. -Одоо тэндээ хамгаалалтад байгаа юу? -Японы талаас хамгаалалттай байгаа гэсэн. -Сэтгэл санааны хувьд ямар байгаа юм бол? -Санаа зоволтгүй дээ. Зүгээр байгаа гэсэн

Tuesday, January 13, 2009

Хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан

Хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдааны бичлэг


Monday, January 12, 2009

Хацү башёгийн эхний өдөр

Хацү башёгийн нэг дэх өдрийн барилдааны бичлэг