Friday, February 27, 2009

Аугаа аваргуудыг харьцуулахад

Их сүмогийн түүхэнд 20-иос дээш түрүүлсэн таван бөх бий. 1960-аад оны домогт ёкозүна Тайхо (зураг дээр) 32 удаа түрүүлсэн нь өнөө хэр хэн ч даваагүй өндөр босго болсон бол Чиёнофүжи 31, Китаноүми 24, Асашёорюү 23, Таканохана 22 түрүүтэй байгаа.
Тэднээс Китаноүми хамгийн залуудаа буюу 19 настайдаа анхны түрүүгээ авсан бол Чиёнофүжи “өвгөрсөн” хойноо (26 насандаа) Эзэн хааны цомыг анх гарджээ.

Кёкүшюзан Д.Батбаярын дээлний загварыг Т.Баясгалан гаргаж өгчээ

Сар шинээр төр засгийн удирдлагууд, дарга сайдууд үндэснийхээ дээл хувцасаар гоёдог. Энэ жилийн хувьд хамгийн чамин хувцасласан УИХ-ын гишүүнээр эрэгтэйгээс Кёкүшюзан Д.Батбаяр, эмэгтэйгээс Д.Арвин гишүүн тодорчээ. Чамин хийцийн булган эмжээртэй хантаазаар гангарсан Кёкүшюзаны гоёлын загварыг нь сүйт бүсгүй нь болох дуучин Т.Баясгалан гаргаж өгсөн гэнэ. Эрхэм гишүүн маань хэт дэгжин гоёлынхоо талаар “Манай Баясаа л ингэж хувцаслахыг зааж өгсөн. Загварыг маань манай хүн л гаргасан” хэмээн ам алдсан.

Monday, February 23, 2009

Харүмафүжи цолны мялаалгаа хийлээ

Хоёрдугаар сарын эхээр Монголд озэки цолны мялаалгаа хийсэн Харүмафүжи өнгөрөгч бямба гаригт Токиод нүсэр хүлээн авалт зохион байгуулжээ. Сүмогийн холбооны удирдлагууд, ёкозүна Асашёорюү, Хакүхо тэргүүтэй 1300 орчим зочин уг ёслолд уригдсан байна.

Хацү башёд озэки цолтойгоор анх удаа зодоглож, 8-7 амжилт үзүүлсэн Харүмафүжи “Намайг дэмждэг хүмүүс, энэ зэрэгт хүргэсэн багш нарынхаа ачийг хариулахын тулд Харү башёд хичээж барилдана. Өдөр бүр уран барилдаанаар сүмо сонирхогчдыг баясгахыг хичээнэ” хэмээн өгүүлжээ.

Түүний багш Исэгахама ояката (ёкозүна Асахифүжи) шавийнхаа озэки цолтойгоор барилдсан эхний башёгийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлээд Харүмафүжиг озэки цолдоо ханалгүй, оргил өөд тэмүүлэх хэрэгтэй хэмээн сургамжилсан байна.
今日は大関昇進パーティーがありました。



全国から、そしてモンゴルからたくさんのお客さんに
来てもらって本当に幸せです。

あらためて大関として
もっと頑張らないといけないな。

これからも一生懸命、皆さんに喜んでもらえる相撲を取って
相撲界にも恩返ししたいと思います。

これからも応援よろしくお願いします。

本当に今日は,自分のために
たくさんの方に来ていただいて…

しあわせです。


ありがとうございました。