Saturday, January 10, 2009

Хакухо эхний өдрийн барилдаанд комүсүби Тоёоношиматай оноолт таарчээ


Мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний тэмцээн болох хацу башёгийн эхний өдрийн хуваарь гарчээ. Ирэх ням гаригт эхлэх хацу башёгийн эхний өдрийн барилдаанд манай бөхчүүд дараах байдлаар оноолт таарсан байна.
Хакухо /Ё/ -Тоёоношима /K/
Асашёорюү /Ё/ - Кисенасато /K/
Котоошю /O/ - Кёкүтэнхо /М-1/
Харумафүжи /О/ - Ёшиказэ /М-2/
Асасэкирюү /М-8/ - Дэжима /М-7/
Тосаноуми /М-9/ - Какурюү /М-8/
Токитэнкү /М-10/ - Чиёхакухо /М-9/
Точиазан /М-12/ - Тамаваши /М-13/
Тоёохибики /М-14/ - Коорюү /М-13/
Харин хацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд их аварга Д.Дагвадорж маэгашрагийн нэгд бичигдсэн Котошогикутэй оноолт таарсан бол Хакухо М.Даваажаргал Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай өрсөлдөх аж. Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд хоёр дахь өдрийн барилдаанд маэгаширагийн хоёрт бичигдсэн Миябияматай хүч үзэх нь ээ.
хацу башёгийн эхний өдрийн хуваарь
East kimarite West

E-M16
Homasho

W-M15
Yamamotoyama


E-M15
Tamanoshima

W-M14
Masatsukasa


E-M14
Toyohibiki

W-M13
Koryu


E-M12
Tochiozan

E-M13
Tamawashi


W-M12
Kakizoe

W-M11
Tochinoshin


E-M11
Iwakiyama

W-M10
Tochinonada


E-M10
Tokitenku

W-M9
Chiyohakuho


E-M9
Tosanoumi

W-M8
Kakuryu


E-M8
Asasekiryu

W-M7
Dejima


E-M7
Hokutoriki

W-M6
Aran


E-M6
Bushuyama

W-M5
Takamisakari

East kimarite West

E-M5
Futeno

W-M4
Kokkai


E-M4
Wakanosato

W-M3
Goeido


E-S
Baruto

E-M3
Takekaze


E-O
Harumafuji

W-M2
Yoshikaze


E-M2
Miyabiyama

W-O
Kaio


E-O
Kotooshu

W-M1
Kyokutenho


E-M1
Kotoshogiku

W-O
Chiyotaikai


E-O
Kotomitsuki

W-S
Aminishiki


E-K
Kisenosato

W-Y
Asashoryu


E-Y
Hakuho

W-K
Toyonoshima


хацу башёгийн хоёр дахь өдрийн хуваарь

East kimarite West

E-M15
Tamanoshima

E-M16
Homasho


E-M14
Toyohibiki

W-M15
Yamamotoyama


E-M12
Tochiozan

W-M14
Masatsukasa


E-M13
Tamawashi

W-M12
Kakizoe


W-M13
Koryu

W-M11
Tochinoshin


E-M10
Tokitenku

E-M11
Iwakiyama


W-M10
Tochinonada

W-M9
Chiyohakuho


E-M8
Asasekiryu

E-M9
Tosanoumi


W-M8
Kakuryu

W-M7
Dejima


E-M6
Bushuyama

E-M7
Hokutoriki


W-M6
Aran

W-M5
Takamisakari

East kimarite West

E-M4
Wakanosato

E-M5
Futeno


W-M4
Kokkai

W-M3
Goeido


E-S
Baruto

W-M2
Yoshikaze


E-O
Kotomitsuki

E-M3
Takekaze


E-O
Harumafuji

E-M2
Miyabiyama


W-S
Aminishiki

W-O
Kaio


E-O
Kotooshu

E-K
Kisenosato


W-K
Toyonoshima

W-O
Chiyotaikai


E-Y
Hakuho

W-M1
Kyokutenho


E-M1
Kotoshogiku

W-Y
Asashoryu

Wednesday, January 7, 2009

Асашёорюү, Хакухо нар хоорондоо барилдлаа

 Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны бөхчүүдийн албан ёсны хамтарсан бэлтгэл өнөөдөр Токио хотын “Кокугикан” сумогийн ордонд боллоо. Хацу башёгийн өмнөх сорил гэж хэлж болох албан ёсны бэлтгэл, сургуулилтад их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар оролцсон байна. Тэд хоорондоо долоо удаа барилдахад эхний барилдаанд их аварга Д.Дагвадорж давсан бол дараагийн зургаан барилдаанд Хакухо бүгдэд нь ялсан байна. Асашёорюүгийн хувьд өнөөдөр 16 удаа барилдахдаа 10-т нь ялжээ. Түүний озэки Харумафүжи болон Котоошю нартай хийсэн барилдааныг хэн хэн нь даваагүй, тэнцсэн гэж үзсэн байна. Харин Хакухо М.Даваажаргалын хувьд 12 барилдахдаа зөвхөн Асашёорюүд нэг удаа унаж, бусдад нь давжээ. Бэлтгэлийн үеэр озэки Харумафүжи, Котоошю нарын бэлтгэл, сургуулилт сайн байсныг хэвлэлийнхэн онцолсон байв.

Асашёорюүгийн тухай хамгийн сайн дөрвөн мөрт зохиосон хүн шагналтай

Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө болж буй “Болор цом” яруу найргийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг энэ жил “Аса” циркийн хамт олон ивээн тэтгэж, гардан зохион байгуулж буй бөгөөд үзэгчдийг дараах сюрприз хүлээж байгаа аж. Тухайлбал, их аварга Д.Дагвадоржийн тухай часхийсэн дөрвөн мөрт зохиосон хүнийг өндөр шагнал хүлээж байна. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс ямар шагнал олгохоо нууцаллаа.

Хакухо озэки Д.Бямбадоржтой хамтарсан бэлтгэл хийлээ

 Ёкозуна Хакухо өчигдөр озэки Харумафүжигийн харьяалагддаг “Исэгахама” дэвжээнд зочилж, хамтарсан бэлтгэл хийлээ. Тэд энэ өдрийн бэлтгэлийн үеэр 17 удаа барилдахад 12-т нь Хакухо ялсан байна. Хакухо өмнөх өдөр нь мөн “Исэгахама” дэвжээнд бэлтгэл хийсэн юм. Ийнхүү мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой болон тэдний дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа бол их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Дэваноуми” дэвжээнд зочилж, экс-сэкивакэ Точинонада, экс-комүсүби Футэно, Точиношин нарын бөхчүүдийн хэдхэн хоногийн дараа эхлэх хацу башёгийн бэлтгэлээ базааж байна.

Асашёорюү эргэн ирлээ

Гурван башё дараалан өнжсөн их аварга бэлтгэлдээ шамдан оржээ. Хэрвээ түүнийг Хацү башёд дахин барилдахгүй бол зодгоо тайлах талаар анхааруулга өгнө хэмээн өнгөрсөн сарын тэмцээний дараа хуралдсан Ёкозүнагийн зөвлөл хэлэлцээд байсан. Их аварга хамгийн сүүлд “Дэваноүми” дэвжээнд бэлтгэл хийж 22 барилдснаас 20-д нь ялжээ. Тэрээр сэтгүүлчдэд “Осакагийн ойролцоо Фүкүи рашаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ сарын башёд хичээж барилдана” гэжээ.

Хакүхо шүкүншё шагнал хүртлээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо өнгөрсөн оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж, 90 барилдаанаасаа 79 ялалт авсан. Энэхүү амжилтыг нь үнэлж, Японы мэргэжлийн спортын холбооны шүкүншё шагналыг Ёкозүна Хакүхо хүртлээ. Харин оны шилдэг тамирчнаар 17 настай гольфчин хүү Ишикава Рёо шалгарсан байна. Зүүн жигүүрийн тэргүүн бөх Хакүхо ”Дөрөв дараалан түрүүлэх зорилгоо биелүүлэхийг хичээнэ. Энэ жилийн 79 ялалтаа ахиулж 2009 онд 80-аас дээш даваа авна. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч шинэ Озэки Харүмафүжи” хэмээн ярьжээ.

Шинэхэн Озэки хамгийн сайн бэлтгэлтэй нь

Энэ сарын башёд таван озэки барилдах болсон. Озэки Д.Бямбадорж зүүн жигүүрт Озэки Харүмафүжи нэртэйгээр бичигдээд байгаа. Японы хэвлэлүүд озэки нараас хамгийн сайн бэлтгэлтэй нь Харүмафүжи хэмээн бичицгээж байна.
Харүмафүжи “Исэгахама” дэвжээний бөхчүүдтэйгээ 25-аас доошгүй барилдаж, бэлтгэл сургуулилтаа нэлээд базаажээ. Харүмафүжигийн хувьд анхны түрүүгээ авч, аварга цолонд зүтгэх болно гэж амлажээ.

Кайо цолоо хамгаалж чадахгүй бол….

Баруун жигүүрийн Озэки Кайо өнгөрсөн кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд гэмтлийн улмаас башёг орхисон. Башёг орхих болсон мэдэгдэлтэй нь зэрэгцэн 36 настай Озэки Кайо он гараад зодог тайлах нь гэсэн шуугиан дэгдсэн. Харин Озэки Кайо ямар нэгэн тайлбар өгөхгүй өдий хүрсэн. Тэрээр өнгөрсөн бямба гаригаас эхлэн Хацү башёгийн бэлтгэлдээ албан ёсоор орсноо мэдэгдлээ. Кайо “Миний баруун гарын гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Хацү башёд цолоо хамгаалж чадахгүй бол зодог тайлах бодолтой байна” гэдгээ хэвлэлийнхнээс нуусангүй.