Tuesday, January 27, 2009

Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэндээ баярлалаа

Энэ сарын 25-нд Японы мэргэжлийн сумогийн хацу башё өндөрлөлөө. Их аварга Өглөөний хөх луу-Асашёорюүгийн найз нөхөд нь энэ удаагийн башёг орхихыг зөвлөсөн ч тэдний үгэнд оролгүй хацу башёд зодоглож, тэргүүлэв. Хоёрхон долоо хоногийн өмнө ХХI зууны 28 настай их аваргыг зодог тайлна гэж хэлэх хүн олон байлаа. Гэвч Хөх луу дахин алдар хүндийн оргилд гарч чадлаа Энэ сарын 7-нд бүх бөхчүүдийн удирдлага ба багш нарынхөө өмнө хамтарсан сургуулилтаа хийж байхад их аварга Асашёорюү Д.Дагвадорж ёкозуна Хакухо М.Даваажаргалд зургаа дараалан унасны дараа Хөх луу Цагаан гарьдыг дийлэхгүй гэж байлаа. Эхлээд их Монгол 23 настай нутаг нэгтэнтэйгээ харьцуулахад тааруухан харагдаж байв.

No comments: