Saturday, January 10, 2009

Хакухо эхний өдрийн барилдаанд комүсүби Тоёоношиматай оноолт таарчээ


Мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний тэмцээн болох хацу башёгийн эхний өдрийн хуваарь гарчээ. Ирэх ням гаригт эхлэх хацу башёгийн эхний өдрийн барилдаанд манай бөхчүүд дараах байдлаар оноолт таарсан байна.
Хакухо /Ё/ -Тоёоношима /K/
Асашёорюү /Ё/ - Кисенасато /K/
Котоошю /O/ - Кёкүтэнхо /М-1/
Харумафүжи /О/ - Ёшиказэ /М-2/
Асасэкирюү /М-8/ - Дэжима /М-7/
Тосаноуми /М-9/ - Какурюү /М-8/
Токитэнкү /М-10/ - Чиёхакухо /М-9/
Точиазан /М-12/ - Тамаваши /М-13/
Тоёохибики /М-14/ - Коорюү /М-13/
Харин хацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд их аварга Д.Дагвадорж маэгашрагийн нэгд бичигдсэн Котошогикутэй оноолт таарсан бол Хакухо М.Даваажаргал Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай өрсөлдөх аж. Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд хоёр дахь өдрийн барилдаанд маэгаширагийн хоёрт бичигдсэн Миябияматай хүч үзэх нь ээ.
хацу башёгийн эхний өдрийн хуваарь
East kimarite West

E-M16
Homasho

W-M15
Yamamotoyama


E-M15
Tamanoshima

W-M14
Masatsukasa


E-M14
Toyohibiki

W-M13
Koryu


E-M12
Tochiozan

E-M13
Tamawashi


W-M12
Kakizoe

W-M11
Tochinoshin


E-M11
Iwakiyama

W-M10
Tochinonada


E-M10
Tokitenku

W-M9
Chiyohakuho


E-M9
Tosanoumi

W-M8
Kakuryu


E-M8
Asasekiryu

W-M7
Dejima


E-M7
Hokutoriki

W-M6
Aran


E-M6
Bushuyama

W-M5
Takamisakari

East kimarite West

E-M5
Futeno

W-M4
Kokkai


E-M4
Wakanosato

W-M3
Goeido


E-S
Baruto

E-M3
Takekaze


E-O
Harumafuji

W-M2
Yoshikaze


E-M2
Miyabiyama

W-O
Kaio


E-O
Kotooshu

W-M1
Kyokutenho


E-M1
Kotoshogiku

W-O
Chiyotaikai


E-O
Kotomitsuki

W-S
Aminishiki


E-K
Kisenosato

W-Y
Asashoryu


E-Y
Hakuho

W-K
Toyonoshima


хацу башёгийн хоёр дахь өдрийн хуваарь

East kimarite West

E-M15
Tamanoshima

E-M16
Homasho


E-M14
Toyohibiki

W-M15
Yamamotoyama


E-M12
Tochiozan

W-M14
Masatsukasa


E-M13
Tamawashi

W-M12
Kakizoe


W-M13
Koryu

W-M11
Tochinoshin


E-M10
Tokitenku

E-M11
Iwakiyama


W-M10
Tochinonada

W-M9
Chiyohakuho


E-M8
Asasekiryu

E-M9
Tosanoumi


W-M8
Kakuryu

W-M7
Dejima


E-M6
Bushuyama

E-M7
Hokutoriki


W-M6
Aran

W-M5
Takamisakari

East kimarite West

E-M4
Wakanosato

E-M5
Futeno


W-M4
Kokkai

W-M3
Goeido


E-S
Baruto

W-M2
Yoshikaze


E-O
Kotomitsuki

E-M3
Takekaze


E-O
Harumafuji

E-M2
Miyabiyama


W-S
Aminishiki

W-O
Kaio


E-O
Kotooshu

E-K
Kisenosato


W-K
Toyonoshima

W-O
Chiyotaikai


E-Y
Hakuho

W-M1
Kyokutenho


E-M1
Kotoshogiku

W-Y
Asashoryu

Wednesday, January 7, 2009

Асашёорюү, Хакухо нар хоорондоо барилдлаа

 Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны бөхчүүдийн албан ёсны хамтарсан бэлтгэл өнөөдөр Токио хотын “Кокугикан” сумогийн ордонд боллоо. Хацу башёгийн өмнөх сорил гэж хэлж болох албан ёсны бэлтгэл, сургуулилтад их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар оролцсон байна. Тэд хоорондоо долоо удаа барилдахад эхний барилдаанд их аварга Д.Дагвадорж давсан бол дараагийн зургаан барилдаанд Хакухо бүгдэд нь ялсан байна. Асашёорюүгийн хувьд өнөөдөр 16 удаа барилдахдаа 10-т нь ялжээ. Түүний озэки Харумафүжи болон Котоошю нартай хийсэн барилдааныг хэн хэн нь даваагүй, тэнцсэн гэж үзсэн байна. Харин Хакухо М.Даваажаргалын хувьд 12 барилдахдаа зөвхөн Асашёорюүд нэг удаа унаж, бусдад нь давжээ. Бэлтгэлийн үеэр озэки Харумафүжи, Котоошю нарын бэлтгэл, сургуулилт сайн байсныг хэвлэлийнхэн онцолсон байв.

Асашёорюүгийн тухай хамгийн сайн дөрвөн мөрт зохиосон хүн шагналтай

Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө болж буй “Болор цом” яруу найргийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг энэ жил “Аса” циркийн хамт олон ивээн тэтгэж, гардан зохион байгуулж буй бөгөөд үзэгчдийг дараах сюрприз хүлээж байгаа аж. Тухайлбал, их аварга Д.Дагвадоржийн тухай часхийсэн дөрвөн мөрт зохиосон хүнийг өндөр шагнал хүлээж байна. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс ямар шагнал олгохоо нууцаллаа.

Хакухо озэки Д.Бямбадоржтой хамтарсан бэлтгэл хийлээ

 Ёкозуна Хакухо өчигдөр озэки Харумафүжигийн харьяалагддаг “Исэгахама” дэвжээнд зочилж, хамтарсан бэлтгэл хийлээ. Тэд энэ өдрийн бэлтгэлийн үеэр 17 удаа барилдахад 12-т нь Хакухо ялсан байна. Хакухо өмнөх өдөр нь мөн “Исэгахама” дэвжээнд бэлтгэл хийсэн юм. Ийнхүү мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой болон тэдний дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа бол их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Дэваноуми” дэвжээнд зочилж, экс-сэкивакэ Точинонада, экс-комүсүби Футэно, Точиношин нарын бөхчүүдийн хэдхэн хоногийн дараа эхлэх хацу башёгийн бэлтгэлээ базааж байна.

Асашёорюү эргэн ирлээ

Гурван башё дараалан өнжсөн их аварга бэлтгэлдээ шамдан оржээ. Хэрвээ түүнийг Хацү башёд дахин барилдахгүй бол зодгоо тайлах талаар анхааруулга өгнө хэмээн өнгөрсөн сарын тэмцээний дараа хуралдсан Ёкозүнагийн зөвлөл хэлэлцээд байсан. Их аварга хамгийн сүүлд “Дэваноүми” дэвжээнд бэлтгэл хийж 22 барилдснаас 20-д нь ялжээ. Тэрээр сэтгүүлчдэд “Осакагийн ойролцоо Фүкүи рашаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ сарын башёд хичээж барилдана” гэжээ.

Хакүхо шүкүншё шагнал хүртлээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо өнгөрсөн оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж, 90 барилдаанаасаа 79 ялалт авсан. Энэхүү амжилтыг нь үнэлж, Японы мэргэжлийн спортын холбооны шүкүншё шагналыг Ёкозүна Хакүхо хүртлээ. Харин оны шилдэг тамирчнаар 17 настай гольфчин хүү Ишикава Рёо шалгарсан байна. Зүүн жигүүрийн тэргүүн бөх Хакүхо ”Дөрөв дараалан түрүүлэх зорилгоо биелүүлэхийг хичээнэ. Энэ жилийн 79 ялалтаа ахиулж 2009 онд 80-аас дээш даваа авна. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч шинэ Озэки Харүмафүжи” хэмээн ярьжээ.

Шинэхэн Озэки хамгийн сайн бэлтгэлтэй нь

Энэ сарын башёд таван озэки барилдах болсон. Озэки Д.Бямбадорж зүүн жигүүрт Озэки Харүмафүжи нэртэйгээр бичигдээд байгаа. Японы хэвлэлүүд озэки нараас хамгийн сайн бэлтгэлтэй нь Харүмафүжи хэмээн бичицгээж байна.
Харүмафүжи “Исэгахама” дэвжээний бөхчүүдтэйгээ 25-аас доошгүй барилдаж, бэлтгэл сургуулилтаа нэлээд базаажээ. Харүмафүжигийн хувьд анхны түрүүгээ авч, аварга цолонд зүтгэх болно гэж амлажээ.

Кайо цолоо хамгаалж чадахгүй бол….

Баруун жигүүрийн Озэки Кайо өнгөрсөн кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд гэмтлийн улмаас башёг орхисон. Башёг орхих болсон мэдэгдэлтэй нь зэрэгцэн 36 настай Озэки Кайо он гараад зодог тайлах нь гэсэн шуугиан дэгдсэн. Харин Озэки Кайо ямар нэгэн тайлбар өгөхгүй өдий хүрсэн. Тэрээр өнгөрсөн бямба гаригаас эхлэн Хацү башёгийн бэлтгэлдээ албан ёсоор орсноо мэдэгдлээ. Кайо “Миний баруун гарын гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Хацү башёд цолоо хамгаалж чадахгүй бол зодог тайлах бодолтой байна” гэдгээ хэвлэлийнхнээс нуусангүй.

Saturday, January 3, 2009

Хакухо энэ онд 80-аас дээш даваа авах зорилготой

 2009 онд 23 настай Монголын сумоч ёкозуна Хакухо М.Даваажаргал 2008 оныхоосоо илүү амжилт гаргаж, барилдана хэмээн төлөвлөжээ. Хакухо М.Даваажаргал хацү, хару, нацү, нагоя, аки, кюүшю башёд нийтдээ 80 даваа авна гэж төлөвлөсөн байна. Жилийн зургаан удаагийн башёгийн 80 ялалт авч байсан амжилтыг өмнө нь сумогийн түүхэнд их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Китаноуми, Тоёонофүжи, Тайхо, Таканахана нар гаргаж байсан юм. Өнгөрсөн жил Хакухо 90 барилдаан хийж, 79 удаад ялалт байгуулсан нь озэки Харумафүжи Д.Бямбадоржийн амжилтаас 18 даваагаар илүү байлаа. Энэ албан ёсны бус жагсаалтад озэки Котомицүки 55 даваатайгаар гуравдугаарт бичигдсэн байна. Өнгөрсөн онд хамгийн олон даваа авсан 10 бөхийн тоонд сэкиваки Баруто, комүсүби Кисэносато нар 51 даваатайгаар, озэки Котоошю 50, Кёкүтэнхо Н.Цэвэгням 49, комүсүби Тоёоношима 48, Ёшиказэ, Такамисакари нар 47 даваатайгаар тус тус эхний 10-т бичигдсэн байна. Сүүлийн гурван башёд зүүн тохойн гэмтлийн улмаас зодоглоогүй их аварга Асашёорюү Д.Дагвадорж 61 удаа дэвжээнд барилдаж, 45 даваа авсан юм.

Японы мэргэжлийн сумогийн ертөнцийн бусад мэдээллээс дуулгахад, хар тамхины хэрэгт холбогдож, сумо барилдах эрхээ хасуулсан Рохо, Хакурозан нар дэвжээнийхээ бөхчүүдээс сэтгэлзүйн дэмжлэг авсан байна. Учир нь макүүчи, жюүрё зиндааны 70 бөхчүүд шинэ оны өмнө хуралдаж, гарын үсэг цуглуулан, ОХУ-ын хоёр сумоч болон ояката Китаноумиг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.

2008 оны хамгийн сүүлчийн хуралдаанаар Японы сумо бөхийн холбоо Рохо, Хакурозан нарт 14.5 сая иен буюу 150 мянган ам.долларын нөхөн олговор өгөх шийдвэр гаргажээ. Гэтэл Оросын ах, дүү хоёр уг нөхвөрийг авахыг татгалзаж, өөрсдийн хэргээ зөвтгөж, цагаатгахыг шаардаж байгаа аж. Энэ сарын дундуур Токио хотын тойргийн шүүх Оросын ах, дүү хоёр бөхийн гаргасан гомдлыг авч хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Тэд сар бүрийн тогтмол цалингаа авах, дэвжээндээ дахин бэлтгэл хийхийг зөвшөөрөхийг шаардаж байгаа юм.

Tuesday, December 30, 2008

Асашёорюү гэрийнхэнтэйгээ баярлахаар болжээ

Мэргэжпийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэ оныг эх орондоо, нутаг нэгтнүүдтэйгээ угтахаар шийджээ. Их аварга өнгөрсөн баасан гаригт 2008 оны сүүлчийн бэлтгэлээ хийсэн байна. Тэрбээр, "Дэваноуми" дэвжээнд, сэкиваки Точинадо, комүсүби Фүтэно зэрэг бөхчүүдтэй барилдахдаа 14 удаа ялсан гэнэ. Энэ оны бэлтгэлээ дуусгасан их аварга өнөөдрөөс нэгдүгээр сарын 2-ныг хүртэл амралт авчээ. Тиймээс Асашёорюү ирэх даваа гаригт нутагтаа ирэх юм байна.

Monday, December 29, 2008

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж өнөөдөр эх орондоо түр хугацаагаар ирж байна

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, Асашёорюү Давгадорж гэмтлийн улмаас мэргэжлийн сумогийн “Дээд” буюу “Макүүчи” зиндааны сүүлчийн хоёр башёд барилдаагүй билээ.Тохойны гэмтлээ Осака,Окинава мужид эмчлүүлж байсан их аварга,Асашёорюү Давгадорж богино хугацаагаар эх орондоо амрахаар өнөөдөр ирж байна. Их аварга Асашёорюү Давгадорж эх орондоо ирэхийн өмнө мэргэжлийн сумогийн
“Дэваноуми” дэвжээнд зочилж,дээд зиндааны Маэгишира цолто Точинонадо,Фүтэно зэрэг бөхчүүдтэй сорилт барилдаан хийж, бүх барилдаанд өрсөлдөгчөө ялсан байна.Эх орондоо байх үеэрээ их аварга,Асашёорюү Давгадорж хэд хэдэн шинэ жилийн сүлд модны наадамд оролцохын дээр их аваргын хувьд хамгийн том сүлд модны наадам нь “Асашёорюү сан”-гаас зохион байгуулах арга хэмжээ байх нь.Эх орондоо түр хугацаагаар ирж алжаалаа тайлсан сумогийн их аварга Асашёорюү Давгадорж ирэх оны 1-р сарын 2-ны өдөр Токиог зорьж,1-р сарын “Хацү” башё тэмцээнийхээ бэлтгэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. 1-р сарын “Хацү” башё тэмцээн 1-р сарын 4-ний өдөр эхэлнэ

Saturday, December 27, 2008

Их аварга Асашёорюү Давгадорж Английн алдарт хөл бөмбөгчин Уэйн Рунигийн гарын үсэг бүхий өмсгөлийг дурсгал болгон авсан

Японы мэргэжлийн сумогийн 21-р зууны хамгийн өндөр цолтой бөх, их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Асашёорюү Давгадорж өөрийн хөл бөмбөгийн цуглуулгандаа бас нэгэн дурсгалтай зүйл нэмлээ. Их аварга Асашёорюү Давгадорж энэ долоо хоногийн эхээр Английн алдарт хөл бөмбөгчин Уэйн Рунигийн гарын үсэг бүхий өмсгөлийг цуглуулгандаа байрлуулсан байна. “Эзэн хааны цом”-ыг 22 удаа хүртээд буй их аварга Асашёорюү хөл бөмбөгчин Руниг энэ долоо хоногт дэлхийн шилдэг баг “Манчестер Юнайтед”-ынхаа бүрэлдэхүүнд орж,клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Япон улсад ирэх үеэр нь уулзаж амжаагүй байна. Учир нь их аварга,Асашёорюү Давгадорж сумочдын хамт Окинава мужид үзүүлэх барилдаанд оролцож байжээ. Уэйн Руни клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээнд Мексикийн “Пачука” багийн эсрэг тоглохдоо хожлын бөмбөгийг оруулжээ. Хэдийгээр уулзаагүй ч, их аварга, Асашёорюү Давгадорж танилаараа дамжуулан илгээсэн өмсгөлийг нь талархалтай хүлээн авснаа хөл бөмбөгчин Уэйн Рунид утсаар мэдэгджээ. Их аварга, Асашёорюү Давгадоржийн цуглуулгад хөл бөмбөгийн Бразилийн шигшээ болон Италийн “Милан” багийн тоглогч Кака, Английн Дэвид Бекхэм, Францын Зенедин Зидан нарын гарын үсэг бүхий өмсгөлүүд бас байдаг гэнэ лээ.

Thursday, December 25, 2008

Makuuchi January Banzuke

East West
Hakuho
Miyagino Beya
Yokozuna Asashoryu
Takasago Beya
Kotomitsuki
Sadogatake Beya
ozeki Chiyotaikai
Kokonoe Beya
Kotooshu
Sadogatake Beya
ozeki Kaio
Tomozuna Beya
Harumafuji
Isegahama Beya
ozeki
Baruto
Onoe Beya
sekiwake Aminishiki
Isegahama Beya
Kisenosato
Naruto Beya
komusubi Toyonoshima
Tokitsukaze Beya
Kotoshogiku
Sadogatake Beya
Maegashira
#1
Kyokutenho
Oshima Beya
Miyabiyama
Musashigawa Beya
Maegashira
#2
Yoshikaze
Oguruma Beya
Takekaze
Oguruma Beya
Maegashira
#3
Goeido
Sakaigawa Beya
Wakanosato
Naruto Beya
Maegashira
#4
Kokkai
Oitekaze Beya
Futeno
Dewanoumi Beya
Maegashira
#5
Takamisakari
Azumazeki Beya
Bushuyama
Musashigawa Beya
Maegashira
#6
Aran
Mihogaseki Beya
Hokutoriki
Hakkaku Beya
Maegashira
#7
Dejima
Musashigawa Beya
Asasekiryu
Takasago Beya
Maegashira
#8
Kakuryu
Izutsu Beya
Tosanoumi
Isenoumi Beya
Maegashira
#9
Chiyohakuho
Kokonoe Beya
Tokitenku
Tokitsukaze Beya
Maegashira
#10
Tochinonada
Kasugano Beya
Iwakiyama
Sakaigawa Beya
Maegashira
#11
Tochinoshin
Kasugano Beya
Tochiozan
Kasugano Beya
Maegashira
#12
Kakizoe
Musashigawa Beya
Tamawashi
Kataonami Beya
Maegashira
#13
Koryu
Hanakago Beya
Toyohibiki
Sakaigawa Beya
Maegashira
#14
Masatsukasa
Irumagawa Beya
Tamanoshima
Kataonami Beya
Maegashira
#15
Yamamotoyama
Onoe Beya
Homasho
Shikoroyama Beya
Maegashira
#16


Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос нэгдүгээр сарын 11-нд эхлэх хацү башёгийн бөхчүүдийн чансааны жагсаалт буюу банцүкэг албан ёсоор гаргалаа. Энэ удаагийн бөхчүүдийн чансааны жагсаалтад нэгэн томоохон өөрчлөлт гарсан нь Монголын сумоч Харумафүжи Д.Бямбадорж озэки цол хүртсэн учир макүүчи дэвжээнд нийт таван озэки цолтой бөх хүч үзэх болж байна. Түүнчлэн манай их аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр башё өнжсөний эцэст хацү башёд зодоглох болсон бөгөөд өнгөрсөн башёд маэгаширагийн зургаагаас босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ удаад маэгаширагийн нэгд бичигджээ.

Батмөнхийн Энхбат 旭天山 武 Kyokutenzan Takeshi

Kyokutenzan Takeshi (born August 4, 1973 as Batmönkhiin Enkhbat, Mongolian: Батмөнхийн Энхбат) is a former professional sumo wrestler from Ulan Bator, Mongolia, one of the first Mongolians to join the sport in Japan. In 2005, he obtained Japanese citizenship, but he has now moved to Germany to run a business.Kyokutenzan joined sumo in March 1992 at the same time as his more famous Mongolian colleagues Kyokushūzan and Kyokutenhō, but unlike them he never reached sekitori status. He served as a tsukebito, or personal attendant, to Kyokutenhō. During his early days in sumo, when five of the six Mongolians in Oshima stable ran away and sought refuge in the Mongolian embassy, Kyokutenzan was the only one who remained, and he persuaded his countrymen to return.
During the January 2007 tournament Kyokutenzan attracted criticism over the amount of time he was spending in the two dressing rooms in which the wrestlers prepare for their bouts. He was interviewed by the Japan Sumo Association as part of their investigation of alleged match-fixing involving Yokozuna Asashōryū.[1] Kyokutenzan responded by saying he was just giving advice to Mongolian junior wrestlers, declaring, "I have never known of any match-fixing."[1]
Kyokutenzan retired from professional sumo at the end of the 2007 Kyushu basho. His retirement ceremony was held in December with Hakuho and Asashoryu amongst the attendees as well as Kyokushuzan and Kyokutenho.[2] Kyuokutenzan moved to Germany with his wife, who he had married in July 2007, to start a business. [3] His first child, a girl, was born in May 2008.


Personal information
Birth name
Batmönkhiin Enkhbat
Date of birth
August 4,
1973 (1973-08-04)
Place of birth
Ulaanbaatar, Mongolia
Height
1.89 m
(6 ft 2+1⁄2 in)
Weight
102 kg
(220 lb)
Career*
Heya
Ōshima
Record
337-321-0
Debut
March,
1992
Highest rank
Makushita 13 (July, 2004)
Retired
November,
2007
* Career information is correct as of November 2007.


Tuesday, December 23, 2008

СУМОЧИД ИРЭХ ЖИЛ ЛОНДОНГ ЗОРИХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЦУЦАЛЛАА

Манай улсад 2008 оны зун хүрэлцэн ирж, "Монгол жюнгё"-д оролцсон Японы мэргэжлийн сумо бөхийн сумочид ирэх жилийн намар Лондонд очихоор төлөвлөөд байсан бөгөөд санхүүгийн байдлаас болж энэ төлөвлөгөө хойшлогдож байгаа юм байна.
Лондонгийн Темза мөрний эргээр зугаалж, Тауэрын гүүрээр алхах төлөвлөгөөтэй байсан сумочид ирэх 2009 оны арваннэгдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд зохион явуулах сумогийн үзүүлэх тоглолт нь санхүүгийн хямралаас үүдэн хойшилж байгаа тухай Сумо бөхийн холбоо мэдэгдлээ.
Учир нь Японы үндэсний валютын ханш өссөн нь шууд нөлөөлжээ. Өнөөгийн ханшаар хоёр сая 300 мянган ам.доллар шардлагатай болсон нь ийм хүндрэл учруулсан байна.
Дашрамд сонирхуулахад, 1991 онд Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо Лондонд үзүүлэх тоглолт зохиож байжээ.