Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо өнгөрсөн оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж, 90 барилдаанаасаа 79 ялалт авсан. Энэхүү амжилтыг нь үнэлж, Японы мэргэжлийн спортын холбооны шүкүншё шагналыг Ёкозүна Хакүхо хүртлээ. Харин оны шилдэг тамирчнаар 17 настай гольфчин хүү Ишикава Рёо шалгарсан байна. Зүүн жигүүрийн тэргүүн бөх Хакүхо ”Дөрөв дараалан түрүүлэх зорилгоо биелүүлэхийг хичээнэ. Энэ жилийн 79 ялалтаа ахиулж 2009 онд 80-аас дээш даваа авна. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч шинэ Озэки Харүмафүжи” хэмээн ярьжээ.
No comments:
Post a Comment