Гурван башё дараалан өнжсөн их аварга бэлтгэлдээ шамдан оржээ. Хэрвээ түүнийг Хацү башёд дахин барилдахгүй бол зодгоо тайлах талаар анхааруулга өгнө хэмээн өнгөрсөн сарын тэмцээний дараа хуралдсан Ёкозүнагийн зөвлөл хэлэлцээд байсан. Их аварга хамгийн сүүлд “Дэваноүми” дэвжээнд бэлтгэл хийж 22 барилдснаас 20-д нь ялжээ. Тэрээр сэтгүүлчдэд “Осакагийн ойролцоо Фүкүи рашаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ сарын башёд хичээж барилдана” гэжээ.
No comments:
Post a Comment