Tuesday, December 23, 2008

СУМОЧИД ИРЭХ ЖИЛ ЛОНДОНГ ЗОРИХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЦУЦАЛЛАА

Манай улсад 2008 оны зун хүрэлцэн ирж, "Монгол жюнгё"-д оролцсон Японы мэргэжлийн сумо бөхийн сумочид ирэх жилийн намар Лондонд очихоор төлөвлөөд байсан бөгөөд санхүүгийн байдлаас болж энэ төлөвлөгөө хойшлогдож байгаа юм байна.
Лондонгийн Темза мөрний эргээр зугаалж, Тауэрын гүүрээр алхах төлөвлөгөөтэй байсан сумочид ирэх 2009 оны арваннэгдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд зохион явуулах сумогийн үзүүлэх тоглолт нь санхүүгийн хямралаас үүдэн хойшилж байгаа тухай Сумо бөхийн холбоо мэдэгдлээ.
Учир нь Японы үндэсний валютын ханш өссөн нь шууд нөлөөлжээ. Өнөөгийн ханшаар хоёр сая 300 мянган ам.доллар шардлагатай болсон нь ийм хүндрэл учруулсан байна.
Дашрамд сонирхуулахад, 1991 онд Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо Лондонд үзүүлэх тоглолт зохиож байжээ.

No comments: