Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Ёкозүна Асашёорюүг заналхийлсэн талаар дэлхийн шилдэг мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Тайвань зэрэг Асашёорюүгийн талаар мэдээллийг цацаж байна. “Хацү башё” эхэлсэн өдөр их аварга япончуудын итгэлийн од болсон Комүсүби Кисеносатотой оноолт таарсан. Их аварга түүнийг давсны дараахан 17:45 цагийн үед “Channel2” хэмээх сайтад “Рёогокү Кокүгикан” ордонд очиж Асашёорюүг хөнөөх болно” хэмээн бичсэн байж. Тэрхүү мэдээллийн дагуу цагдаа нар сумогийн ордонд очиход аварга аль хэдийнэ дэвжээ рүүгээ явсан байжээ. Одоогоор цагдаа нар сумогийн ордон болон, “Такасаго” дэвжээг хамгаалалтад аваад байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгджээ. Сумогийн холбооны аюулгүй байдал эрхэлсэн Томозүна “Рёогокү Кокүгикан” ордны эргэн тойрон, хамгийн урд эгнээний үзэгчдийн суудлуудад цагдаа нар хамгаалалтаа байрлуулсан. Цагдаа, хамгаалалтын ажилтнууд сумогийн барилдаан дуусах хүртэл байнгын эргүүл хийж байгаа” гэж мэдэгдлээ. Харин Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо, Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж нар албан ёсны хариулт өгөөгүй байна. 2003 онд түүнийг Ёкозүна болсны дараа сүрдүүлэг ирж байжээ. Энэ талаар түүний ах Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа. -Асашёорюүгийн амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл гарсан. Та мэдсэн биз дээ? -Мэдсээн. Харин ийм юм болчихсон байна. Монголын бөхчүүдийг хүч түрэн сумогийн дэвжээг эзэгнэж байгаа болохоор тэгж байгаа юм байлгүй дээ. -Та өөртэй нь холбоо барив уу. Юу гэж байх юм? -Холбоо барьсан. Сонсонгуутаа л ярьсан. Эндээс бие хамгаалагч авах уу гэсэн чинь “Хэрэггүй ээ. Санаа зоволтгүй. Гайгүй байлгүй дээ” гэж байна лээ. -Одоо тэндээ хамгаалалтад байгаа юу? -Японы талаас хамгаалалттай байгаа гэсэн. -Сэтгэл санааны хувьд ямар байгаа юм бол? -Санаа зоволтгүй дээ. Зүгээр байгаа гэсэн
Wednesday, January 14, 2009
Асашюёорюүг заналхийлсэн нь анхных биш
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment