Thursday, October 30, 2008

Их аварга Д.Дагвадорж Пунцагбалжир агсны охин П.Халиунтай хайр сэтгэлийн холбоотой байжээ

Арлын Япончуудын байнгын анхаарлын төвд байж, шуугиант сенсаацийн гол баатар нь болж байдаг хүн бол яах аргагүй их аварга Д.Дагвадорж юм. Мэргэжлийн сумогийн их аваргын алхаа гишгээ, алдах онох бүрийг мөр алдалгүй мөшгиж явдаг Япончууд саяхнаас Асашёорюүгийн анхны хайрын эзний эрэлд гарчээ.
Асашёорюүгийн анхны хайрын эзэн бүсгүйн тухай шинэ содон мэдээлэл, тэр дундаа зургийг нь үнэ хайрлахгүй авна гэдгээ ч зарласан байна. Түүний анхны хайр нь Нийслэлийн 47-р сургуульд сурч байх үед нь учирсан гэхээс илүү мэдээлэл үгүй байгаа. Харин түүний анхны хайрын эзэн бүсгүй нь Мон-Эрдэнэ компаний захирал агсан Пунцагбалжирын охин П.Халиунаа байсан гэх мэдээлэл чих дэлслээ. Дагваа тэвэг өшиглөж, бөмбөг хөөсөн томоогүй хүү байхаасаа Халиунаатай үерхэж, дотноссон гэдэг. Харин тэдний энэ үерхэлд Халиунаагийн ээж аавын зүгээс таагүй ханддаг байсан гэх. Ямартай ч Дагваа 16 настайдаа арлын Японыг зорьж тэдний үерхэл хэсэг хугацаанд завсарлажээ. Харин Халиунаа Австрид сурахаар харь орныг зорьсон байна. Хоёр өөр тивд амьдарч байсан ч хайртай хосууд зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөөрөө хамт хэвээр байжээ. Арлын Японоос Дагваа орой бүр утас цохиж, хайртай бүсгүйтэйгээ хуучлан шөнийг өнгөрөөж, байнга холбоотой байсан гэдэг. Түүнчлэн хамт амьдарч, гэрлэх санал тавьдаг байсан ч түүний энэ хүсэлтийг Халиунаа бүсгүй төдийлөн хүлээж авдаггүй байж. Ийнхүү цааргалдаг байсан нь ч цаанаа олон учир шалтгаантай байсных биз ээ. Тэдний энэ тив дамнасан үерхэл арваад жил үргэлжилсний эцэст Дагваа эхнэр Г.Тамираатайгаа танилцан гэр бүл болсноор өндөрлөжээ. Их аварга маань саяхан өдөр тутмын нэгэн сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд анхны хайртай бүсгүйгээ одоо ч дурсан санаж, уулзахыг хүсч явдаг тухайгаа ам нээсэн. Их аваргын анхны хайрын эзнээр тодроод байгаа Халиунаа бүсгүй одоо АНУ-ын Флорида мужид ажиллаж амьдарч байгаа бөгөөд аль хэдийнэ гэр бүлтэй болж, хүүхэд ч төрүүлжээ. Ямартай ч хайртай бүсгүйтэйгээ амьдралаа холбож чадаагүй Дагваа нэг хэсэг бухимдалтай, гомдолтой байсан гэдэг. Тиймээс ч 2, 3 жилийн өмнө амралтаараа эх орондоо ирээд байхдаа Пунцагбалжир агсны эхнэр Эрдэнэцэцэгийн жийп машины цонхыг хага цохиж, уур бухимдлаа гаргасан тухай мэдээлэл хэвлэлээр тархаж, олныг гайхшруулж байсныг уншигч та санаж буй биз ээ. Яагаад цонхыг нь хага цохисон юм болоо гэж тэр үед олон хүмүүс гайхаж элдэв таамаг дэвшүүлж байсан. Харин тэр бүхний учир нь одоо тайлагдаж байх шиг. Хоёр улс дамнасан сүр дуулиантайхан хурим хийж, хамтын амьдрал зохиосон их аварга маань эхнэр Тамираатайгаа хэдхэн жил хамт амьдраад хоёр хүүхэдтэй болсны эцэст тус тусын замыг хөөцгөөсөн. Тэд албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй ч Тамираа хоёр хүүхдийнхээ хамт Зайсан дахь хаустаа амьдарч, харин Дагваа хааяахан тэднийгээ эргэсэн шиг явна. Элэг бүтэн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан их аваргын амьдрал одоо ч Монгол Японы ард түмний анхаарлын төвд байсаар.

No comments: