Sunday, July 22, 2012
Nagoya Basho 2012 Day 15 -July 22nd - 名古屋場所 15日目 2012
Wednesday, July 14, 2010
Дараалсан ялалтын цуваа
Tuesday, March 9, 2010
TIME Asia: Азийн баатар 2003. "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоосон нь буюу Долгорсүрэнгийн Дагвадорж"
Thursday, February 4, 2010
Миний шүтээн - Дагваа
-1997 он. Асашёорюү 17 настайдаа Японы үндэсний спорт болох сумо бөхөөр хичээллэж, дунд сургуулиа тэнд төгсөхөөр арлын орныг зорьжээ.
-1999 он. Асашёорюү “Вакамасату” буюу одоогийн “Такасаго” дэвжээний бөх боллоо. Тэр ердөө гурван тэмцээний дараа Макүшита зиндаанд барилдах болж, улмаар Жонидан, Санданмэ зиндааны тэмцээнүүдэд түрүүлжээ.
-2000 он долдугаар сар. Макүшита зиндаанд түрүүлснээр Кёкюшүзан, Кёкүтэнхо хоёрын дараах Монголын гурав дахь сэкитори /цолтой бөх/ болсон байна.
-2001 оны Тавдугаар сар. Асашёорюү жюүрёо зиндааны хоёрхон тэмцээнд барилдаад Макүүчи буюу сумогийн хамгийн дээд зиндааны бөх болов. Тэр 20 настайдаа комосүби цол хүртлээ.
-2002 оны нэгдүгээр сар. Асашёорюү сэкиваки цолны эзэн болов.
-2002 оны есдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн холбоо Монголын гурав дахь секиторид озэки цол олгохоор шийдвэрлэлээ.
-2002 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү Д.Дагвадорж 22 настайдаа анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж, Эзэн хааны цом хүртсэн анхны Монгол бөх болов.
-2003 оны нэгдүгээр сар. Сумо бөхийн дээд зиндаанд хоёр дараалан түрүүлснээр ёкозуна цол хүртсэн Монголын анхны, гадаадын гурав дахь сумоч боллоо.
-2003 оны гуравдугаар сар. Ёкозуна цолтойгоор анхны башёдоо барилджээ.
-2004 оны наймдугаар сарын 19. Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Их аварга хуримаа хийлээ. Асашёорюү Д.Дагвадорж, түүний гэргий Г.Тамир нарын Монголд болсон хуриманд олон зуун зочин уригдав.
-2004 он. Их аварга Д.Дагвадорж жилийн зургаан башёгийн тавд нь түрүүлэв. Тэрээр таван башёгийн хоёрт нь нэг ч удаа өвдөг шороодоогүй байна.
-2005 оны 11 сар. Их аварга Асашёорюү Кюүшю башёд түрүүлж, 15 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэн төдийгүй сумогийн түүхэнд гурван дээд амжилт тогтоов. Тэрбээр нэг жилийн зургаан башёд ганцаараа түрүүлсэн анхны сүмоч болсны сацуу нэг жилд 83 ялалт авч, өмнө нь энэ амжилтад эзэн сууж байсан ёкозүна Китаноумигийн /1978 оны тэмцээнүүдэд нийт 82 давсан/ рекордыг эвдэн, долоон башё дараалан түрүүлсэн анхны сумоч боллоо.
-2007 оны нэгдүгээр сар. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр их аварга Асашёорюүг даваагаа мөнгөөр худалдаж авдаг гэсэн дуулиан дэгдсэн Шүүхээс түүнийг гэм буруугүй болохыг нотолж, худал мэдээлэл гаргасан сонины редакцид хариуцлага ногдуулав.
-2007 оны долдугаар сар. Мэргэжлийн сумо бөхийн 21 башёд түрүүлээд байсан их аварга Асашёорюүг намрын тойргийн тэмцээнд оролцоогүй атлаа Монголд ирж, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтод оролцлоо хэмээх шалтгаанаар Сумо бөхийн холбоо их аваргын хоёр башёд барилдах эрхийг нь хасч, гэрийн хорионд байх шийтгэл хүлээлгэв.
-2007 оны 9-11 сар. Тэрбээр Сумо бөхийн холбооноос өөрт нь оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч, хоёр сарын хугацаанд гэрийн хорионд байсан ба энэ хугацааг өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт өнгөрүүлсэн юм.
-2008 оны нэгдүгээр сар. Шийтгэлийн улмаас хоёр башё өнжсөн их аварга Асашёорюү сумод эргэн ирлээ. Тэр энэ сарын тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлөсөн юм.
-2008 оны гуравдугаар сар. Их аварга мэргэжлийн сумогийн дэвжээн дэх ээлжит ялалтаа байгууллаа. Энэ ялалт түүнд Эзэн хааны цомыг 22 дахиа хүртэх боломж олгосон юм.
-2008 оны арваннэгдүгээр сар. Асашёорюү бэртлийн улмаас энэ сарын барилдааныг өнжлөө.
-2009 оны нэгдүгээр сар. Өмнөх тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн их аварга Д.Дагдадорж дөрвөн башёгийн дараа дахин дээд зиндаанд түрүүлж, 23 дахь удаагаа эзэн хааны цомын эзэн боллоо.
-2009 оны есдүгээр сар. Асашёорюү мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 24 дэх удаагаа түрүүлснээр домогт Китаноуми аваргын амжилттай эн зэрэгцэж, түүхэн амжилтын гуравдугаарт бичигдлээ.
-2010 оны нэгдүгээр сар. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү энэ оны эхний башёг 13 даваатайгаар тэргүүлж, 25 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдэж, домогт Тайхо /32/, Чиёнофүжи /31/ нарын түүхэн рекордыг эвдэх итгэл найдвар төрүүлсэн юм. Өнөөдөр түүний хувьд хамгийн сүүлчийн тэмцээн болж үлдээд байгаа 2010 оны кюүшю башёгийн сүүлийн өдөр /нэгдүгээр сарын 24/ тэрбээр ёкозуна Хакухотой барилдан, өвдөг шорооджээ.
-2010 оны хоёрдугаар сарын 05. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн домогт аварга Асашёорюү Акинори гадны хүчин зүйлийн нөлөөгөөр зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэн нь Сумогийн түүхэнд дэгдсэн шинэ дуулиан байлаа.
Sunday, January 24, 2010
Тайхо 32, Чиёнофүжи 31, Асашёорюү 25
Хацү башёд макүүчи буюу дээд зиндаанд манай 12 бөх зодоглосноос баруун жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадорж сүүлийн өдөр Болгарын озэки Котоошютай барилдаж, сукуинагэ мэхээр унаснаар таван унаатай болж, 10 даваа, таван унаатайгаар башёг дуусгалаа. Харин комүсүби Какурюү М.Ананд өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давсан боловч долоон даваатайгаар 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлж чадсангүй. Манай бусад бөхчүүдийн тухайд маэгаширагийн таваас босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ нар найман даваа, долоон унаатай, харин Моконами Г.Базарсад /М11/ болон Асасэкирюү Б.Дашням /М8/ нар зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Шотэнро Д.Нямсүрэн /М9/, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ нар башёгийн туршид гурван даваа авснаар ирэх гуравдугаар сарын хару башёд жюүрё зиндаанд барилдах болж байна. Дээд зиндаанд зодоглосон манай бөхчүүдээс Токитэнкү А.Хүчитбаатар ес дэх өдрийн барилдааны дараа башёг орхисон билээ.
Хацү башёгийн бас нэгэн онцлог гэвэл сэкиваки цолтойгоор барилдсан Чиётайкай зодог тайлж, харин озэки Кайо макүүчи зиндаанд 814 давж, түүхэн амжилтыг шинэчилсэн явдал байлаа.
Ийнхүү их аварга Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 25 дахиа түрүүлснээр 32 түрүүлсэн их аварга Тайхо, 31 түрүүлсэн Чиёнофүжи нарын амжилтын дараагаар буюу түрүүлсэн тоогоороо гуравдугаарт бичигдэх боллоо.
Асашёорюү Д.Дагвадорж 25 дахь түрүүгээ авах нь тодорхой боллоо
Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Баруун жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржтой учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр давснаар 13 дахь даваагаа авч, маргаашийн барилдаанд их аварга Хакуход өвдөг шороодсон ч хацү башёд тэргүүлэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү ийнхүү макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авсан юм.
Харин зүүн жигүүрийн манлай бөх их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд энэ өдөр Болгарын озэки Котооюштай барилдаж, уватэнагэ мэхээр давснаар башёгийн 11 дэх даваагаа авсан. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд маэгаширагийн зургаад эрэмбэлэгдсэн Аминишикитэй учраа тааран барилдаж, цүкиотоши мэхээр унаснаар найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлэх боломжгүй болсон бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ зүүн жигүүрийн комүсүби Котошогикүг ёрикири мэхээр давж, найман даваатай боллоо. Мөн энэ өдөр баруун жигүүрийн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Моконами Г.Базарсад кубинагэ мэхээр Точиозанг давснаар зургаан даваа, найман унаатай болсон юм. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүд харамсалтай нь өнөөдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Тодруулбал, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Тоёохибикитэй, Шотэнро Д.Нямсүрэн /М9/ Тосаюүкататай, Хакуба А.Өнөржаргал /М/4 Хомашотой, харин Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Котокасугатай тус тус оноолт тааран барилдсан боловч өрсөлдөгчдөдөө өвдөг шороодлоо.
Хакухо Даваажаргалын 500 дахь ялалт
Өнөөдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи, Асасэкирюү, Кёкүтэнхо, Тамаваши нарын бөхчүүд өрсөлдөгчөө давж, даваагаа ахиулсан бол комүсүби Какурюү, Хакуба, Шотэнро, Коорюү, Моконами нар өвдөг шороодсон. Озэки Харумафүжи Д.Бямбадоржийн тухайд 13 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Какизоэтэй барилдаж, ошидаши мэхээр давсан бол Асасэкирюү Б.Дашням /М8/ Такэказэг хатакикоми мэхээр, харин Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ ёрикири мэхээр Шимоториг давлаа. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил ОХУ-ын бөх Арантай хүч үзэж, котэнагэ мэхээр өрсөлдөгчөө давснаар 50-иас дээш хувийн амжилтаа хийсэн юм.
Sunday, January 3, 2010
Хакухо оны манлай сумоч
Saturday, November 28, 2009
Grand champion Hakuho
Thursday, November 5, 2009
Асашёорюү Далай ламтай уулзахаар төлөвлөжээ
Мэргэжлийн сумо бөхийн кюүшю башё эхлэх өдөр ойртож байна. Ойрын өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны бөхчүүд Фүкүока мужид тойргийн барилдаан хийж байна. Үүнд оролцож буй Монголын их аварга Асашёорюү өнөөдөр далай ламтай уулзах ажээ. Далай лам өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Японд ажлын айлчлалаар ирсэн бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл Токио хот, Эхимэ, Окинава мужид айлчилж, сүсэгтнүүдэд ном айлдах юм байна.
Их аварга далай ламтай уулзахыг хүсч байгаа ч сумогийн холбооноос энэ уулзалтыг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй аж. Учир нь шинэ башёгийн банцукэ гарснаас хойш бөхчүүдийг ийш тийш явуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд их аварга Асашёорюү далай ламтай уулзахын тулд Окинава арал хүртэл багагүй цаг зарцуулах учир багш нар болоод сумогийн холбоо зөвшөөрөхгүй байж магадгүй гэнэ. Далай лам Их аварга Асашёорюүг ихэд хүндэлдэг бөгөөд их аваргыг өнгөрсөн жил гэрийн хорионд байх үед нь далай лам түүнтэй өөрийн төлөөлөгчөө уулзуулж, сэтгэл санааны дэм өгч байсан билээ.
Sunday, September 13, 2009
Аки башё өнөөдөр эхэллээ.
Есдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд үргэлжлэх Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу аки башё өнөөдөр эхэллээ.Aки башёд манай есөн бөх зодоглох юм. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдах ёкозуна Хакухо М.Даваажаргал өнөөдөр комүсүби Аминишикитэй, харин баруун жигүүрийн тэргүүн манлайд бичигдсэн ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж зүүн жигүүрийн комүсүби Барутотой хүч үзэхээр оноолт таарчээ. Озэки Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Миябияматай барилдах бол өнгөрсөн башёд амжилттай барилдаж, маэгаширагийн хоёрт бичигдсэн Шотэнро Д.Нямсүрэн озэки Кайотой, баруун жигүүрийн маэгаширагийн хоёроос босч барилдах Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Чиётайкай нартай оноолт таарч барилдана. Мөн маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Какүрюү М.Ананд Тоёоношиматай, Токитэнкү А.Хүчитбаатар Гоэйдотой, харин Асасэкирюү Б.Дашням Такэказэтэй барилдахаар оноолт таараад байна. Өнгөрсөн нагоя башёгоос эхлэн макүүчи зиндаанд дэвшин барилдаж буй Моконами Г.Базарсадын хувьд эхний өдрийн барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн наймд бичигдсэн Шимоторитой учраа таарч барилдах юм.
Friday, March 27, 2009
Сумо-блог
Гальт гүүглэдэж суугаад сумо бөхчүүдийн блог ранкингийг олж үзээд зарим нэгэнд сонирхолтой байж магад гэж бодлоо. Гадаад бөхчүүдээс Харүмафүжи , Котоошюү хоёр тэргүүлж явах шиг байна. Ер нь хүчтэй дайснаа хүндэлж чаддаг японууд мундаг улс шүү, тэр тал дээр сармагчин шинжээсээ хүн тал руугаа арай ойртсон гэхиймуу. Гадаад хүмүүс өөрсдийн гараар өөрсдийнхөө үгээр ингэж блог бичиж байгаад нь японууд бас олзуурхаж их дуртай байдаг болтой. бичиж байгаа хүн нь ч өөрсдөө үүнээс маш олон юмыг сурч, өөртөө наалдуулж шингээж авах нь ойлгомжтой. Асашёорюү аваргын блог байдаг боловч өөрөө биш менежер нь хөтөлдөг юм шиг байна.
мэдээллийн эх: Сумо-блог
Friday, March 20, 2009
Хэзээ нэгэн цагт тэд Кокүгиканд тэмцэлдэх буйзаа
Намайг анх японд ирж байхад Fuji TV-гээр "Япон сумо vs Монгол бөх" гээд нэг ийм нэвтрүүлэг гарч байсан. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн маш сайн нэвтрүүлэг болж чадсан. Тэрнээс хойш нэг жилийн дараа япон хүү аймаар хичээгээд, бэлтгэл хийгээд revenge хийх гэж ирж байгаа бичлэг. Fuji TV-гийн цуврал нэвтрүүлгийн 2 дахь нь.
Монгол хүүхдүүд мундаг шүү, бие бялдар болон оюуны санааны чадавхийн хувьд. бүүр байгалиасаа.
Тэгэхдээ хэдэн жилийн дараа Мөнх хүү Маак күн-г дийлэхгүй байхаа, япончууд 根性(тэвчээр), 努力(хичээл, зүтгэл)-ээрээ аваад явчихна гэж би хувьдаа бодож байна.
Хамгийн сүүлд хэлсэн хөтлөгчийн үг их гоё
Хариугаа авахаар шийдсэн тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаанд Маак күн сэтгэл санаа, бие бялдарын хувьд ч эр хүн болжээ. Гэвч түүний өрсөлдөгч Мөнх хүү ч өсөж том болсон байна.
Бөхийн барилдаанаар ширүүхэн өрсөлдсөн япон, монгол хөвгүүдээ бид мартахгүй, хэзээ нэгэн цагт эдгээр хөвгүүд Кокүгикан (Сумогийн ордон)-д тэмцэлдэх буйзаа гэж хэлэх үед би аль хэдийн уйлчихсан сууж байлаа гэж
Мэдээллийн эх