Sunday, January 3, 2010

Хакухо оны манлай сумоч

Японы “Хоочи” сонины газраас 52 дахь жилдээ оны тэргүүн сумочийг тодрууллаа. Улирч байгаа онд 90 барилдааныхаа 86-д нь ялж, гурван тэмцээнд түрүүлэн, нөгөө гуравт нь нэмэлт барилдаанд ялагдсан ёкозүна Хакүхо тус сонины нэрэмжит шагналын эзнээр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа. 12-р сарын 23-нд болсон санал асуулгаар санал нэгтэйгээр ёкозүна Хакүхог сонгосон бөгөөд шагналыг нь ирэх оны 1-р сарын 10-нд Хацү башёгийн эхний өдөр олгох гэнэ. Энэ үеэр ёкозүна Хакүхо “2009 оны бүх тэмцээнд 14 болон түүнээс дээш ялсан анхны сумоч болжээ.
Тиймээс ёкозүна Асашёорүгийн эзэмшдэг жилийн бүх тэмцээнд түрүүлж, долоон башё дараалан Эзэн хааны цом хүртсэн амжилтыг давтах боломжтой. Өмнөө ийм зорилго тавьсан” хэмээн ярьжээ.

No comments: